Өнгөрөгч амралтын өдөр /2015.10.25/ аймаг сумын ИТХурлын Төлөөлөгчид, аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн дарга нарын дунд зохион байгуулдаг спортын тэмцээн болов.
Тус тэмцээнийг энэ удаад Дархан сумын ИТХ –аас эрхлэн зохион байгууллаа.
Тэмцээнд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдөөс бүрдсэн 2 баг, Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчдийн баг, Хэлтэс агентлагийн дарга нарын баг гэсэн нийт 4 баг өрсөлдөж, сагсан бөмбөг, гар бөмбөг, теннисийн төрөлд хурд хүчээ сорилоо.
Тэмцээний багийн дүнгээр аймгийн ЗДТГ-ын хэлтэс агентлагийн баг түрүүлж, шилжин явах цомын эзэд болов.
Дархан сумын ИТХ-ын Төлөөлөгчид 2 дугаар байр, аймгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн баг 3 дугаар байруудыг тус тус эзэллээ.