Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Эх, хүүхэд нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ” зөвлөлгөөн болов

2015-11-04

Эх, хүүхдийн эрүүл мэндийн асуудал нь улс орны нийгэм, эдийн засаг, анагаах ухааны хөгжил, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийн илэрхийлэл ба Монгол Улсын Засгийн Газрын нэн чухал асуудал болсоор ирсэн. Мянганы хөгжлийн зорилтын 4.5 нь эх, хүүхдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал байдаг. Өдөр бүр дэлхийн аль нэг өнцөгт 800 эх, 7700 нярай хүүхэд,  жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндрэлийн улмаас нас барж, 7300 эмэгтэй амьгүй хүүхэд төрүүлдэг ажээ. 


 Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 оны эхний 9 сарын статистик  үзүүлэлтээр амьгүй төрсөн хүүхэд 7 ба 3.5%, нярайн эндэгдэл 21 буюу 10.4 промил байгаа нь урьд оны үзүүлэлтээс 6.7 промилоор, 0-1 насны хүүхдийн эндэгдэл 25 буюу 12.4 промил ба  урьд оноос 5.5 промилоор, 0-5 хүртэл насны хүүхдийн эндэгдэл 30 буюу 14.9 промил ба урьд оноос 7.0 промилоор тус тус өссөн үзүүлэлттэй байгаа боловч улсын дундаж үзүүлэлтээс доогуур байгаа юм.


Иймд эх, хүүхэд, нярайн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, цаашид төрийн ба төрийн бус байгууллага, ард иргэд, нийгмийн оролцоог нэмэгдүүлж, эх, хүүхдийн өмнө хүлээх хамтын хариуцлагыг өндөржүүлэх талаар  хэлэлцэхээр зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа.


Зөвлөгөөнд оролцогчдын сэтгэл ханамж 96.9% байсан ба зөвлөгөөнийг зохион байгуулсан ажлын багийнхан Эх хүүхэд, нярайн эрүүл  мэндийн талаар аймгийн төрийн ба төрийн бус байгууллагууд, иргэд, эцэг эхчүүд, хүүхдүүдэд хандсан Аймгийн засаг даргын Албан даалгавар гаргуулахаар төслийг боловсруулж эхэллээ. Зөвлөлгөөнд 33 байгууллагаас 70 гаруй иргэд оролцлоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%