Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Цахим хурал болов

2015-11-05

   Монгол улсын Засгийн газраас сар бүрийн эхээр аймгийн удирдлагуудтай цаг үеийн асуудлаар цахим хурал хийдэг уламжлалтай. Энэ удаагийн цахим хурал 2015.11.05 ны өдөр, аймгуудын Иргэний Таннимын дүрст хурлын системийг ашиглан зохион байгуулав.  

    Ээлжит цахим хуралд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, дэд дарга Г.Ганболд болон зарим яам, агентлагийн удирдлагууд оролцлоо. Харин Дархан-Уул аймгаас ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, сумдын удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар оролцлоо.


    Цахим хурлаар Архангай, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн удирдлагууд бүсээ төлөөлөн мэдээлэл хийсэн юм. 

   Дархан-Уул аймгийн тухайд : Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай. Сумдын өвөлжилтийн бэлтгэлийг дүгнэхэд 86-95 хувийн үзүүлэлт гарчээ. Аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн 22,5 сая төгрөгөөр 100 тн өвс нөөцөлсөн гэв. 

   Цахим хурлаар аймгуудад хөрөнгө оруулалтын ажлуудын санхүүжилт гацсан байгааг хөндөн ярив. Манай аймагт мөн адил ОНХС-ийн 406,5 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгө оруулалтын ажлууд Хабитат 100 хүүхдийн цэцэрлэг, ШУТИС хичээлийн байрны өргөтгөлийн ажил зэрэгт шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг төсвийн тодотголд суулгах зэрэг асуудлыг Засаг дарга А.Энхболд танилцуулав. 

  Орон нутгийн санхүүжилтийн мөнгө, Засаг даргын санхүүжилт, багш нарын тэтгэмжийн мөнгө шийдэгдэхгүй удааширч байгаа нь төлөвлөсөн ажлууд хүлээгдэх, иргэдийн зүгээс гомдол гарах зэрэг асуудал ихэнх аймагт тулгарч байгааг аймгийн удирдлагууд хэлж байна.  

   Төсвийн орлогын бүрдэлттэй холбоотойгоор эдгээр асуудал удааширч байгаа бөгөөд энэ ондоо багтаан Орон нутгийн сангийн санхүүжилт болон багш, эмч нарын цалин тэтгэмжийг бүрэн олгоно. Хөрөнгө оруулалтын зардлыг дараагийн ээлжинд шийдэхээр тусгагдсан гэсэн хариултыг Сангийн яам өглөө.

   Хүнс, хөдөө аж ахуйн яам ОХУ-д мах экспортлох асуудлыг бүх аж ахуйн нэгжүүдэд хүргүүлсэн. Мөн БНХАУ-д хонь, үхрийн мах гаргах ажлын бэлтгэлийг хангаж байна гэлээ.  

    ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Улсын болон орон нутгийн авто зам дагуу оршдог томоохон зам давааг засч хаалт даланг шинэчлэх, халтиргаа, гулгаа үүссэн үед элс асгах ажилд орон нутгийн удирдлагууд хяналт тавьж аймгуудын АЗЗА нартай хамтран ажиллах, зарим аймгууд руу шинээр тавигдсан засмал зам эхний өвөлдөө гулгаа мэдрэгдэхгүй мөстдөг тул хүн, ачаа тээврийн компаниуд, хувь хүмүүст анхааралж сануулга өгөх, дулааны бэлтгэл ажилд анхаарч нүүрс, түлшний нөөц хангамжийг нэмэгдүүлэх, зуншлага тааруу болсон аймгууд бусад аймагруу оторлох асуудал их гарч байгаа тул харилцан бие биедээ найрсаг хандаж өвлийг өнтэй давахад анхаарах хэрэгтэйг анхаарууллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%