Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартыг судлав

2015-11-06

  Аймгийн ИТХ-ын дарга, Тэргүүлэгчдийн ажлын албаны дарга ажилтнууд ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцооны стандартын сургалтанд хамрагдлаа. Сургалтыг аймгийн СХЗХ-ийн Баталгаажуулалтын албаны дарга Баярбаатар чиглүүллээ.
   
  ISO 9001 стандарт гэдэг нь Чанарын удирдлагын тогтолцооны шаардлагыг тодорхойлох олон улсын стандарт. Тус стандартад үйлчилгээ үзүүлэх, ажлын чанарыг удирдах болон хянах тогтолцооны шаардлага үзүүлэлтийг заасан бөгөөд бүхэлдээ хэрэглэгч буюу үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээг зөв зохистой хангахуулахад чиглэдэг. 
   Ер нь энэ стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн, хэрэгжүүлэх зорилго бүхий ямар ч байгууллага нь үйл ажиллагааны чиглэл, хэмжээ, цар хүрээнээс үл хамааран хэрэгжүүлэх боломжтой. Энэхүү стандарт нь дараах зорилт тавьсан бүх байгууллагад хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Үүнд:
Хэрэглэгчийн хэрэгцээ, шаардлага хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх 
Байгууллагын үйл ажиллагаагаа тасралтгүй сайжруулах 
Хариуцлагыг дээшлүүлж, эмх цэгцийг бий болгох гэх мэт юм.
    
     2013 оны Олон улсын стандарты байгууллагын (ISO) статистик тоо баримтаас хархад чанар удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг хамгийн ихээр үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдаг буюу дэлхийн 187 орны 1 300 000 орчим байгууллагууд шаардлага ханган гэрчилгээжсэн байдаг. Тухайлбал БНХАУ, ХБНГУ, Итали улс, АНУ зэрэг орнуудын байгууллагууд энэхүү стандартыг нэвтрүүлсэн орнуудын жагсаалтыг тэргүүлж байна.
    
    Монгол улсын хувьд 76 байгууллага чанарын удирдлагын тогтоолцооны ISO 9001 стандартын шаардлага ханган  баталгаажуулалтын гэрчилгээ авснаас 21 төрийн байгууллага, төрийн өмчит хувьцаат компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна.

   Дархан-уул аймагт ISO 9001 гэрчилгээжсэн 7 аж ахуйн нэгж, байгууллага, 2 Төрийн байгуулага үйл ажиллагаагаа явуулж байна. 

   Чанарын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлэхэд 1,5-3 жилийн хугацаа шаардлагатай. 

Нэвтрүүлэх шат дарааллыг дараах байдлаар тодорхойлжээ. 
1. Чанарын удирдлагын тогтолцооны талаар  ойлголт авахын  тулд  ISO 9000 бүлэг стандартаас эхний ээлжинд ISO 9000:2005 Чанарын удирдлагын тогтолцоо. -Суурь асуудал, тайлбар толь, ISO 9001:2008 Чанарын удирдлагын тогтолцоо. Шаардлага стандартыг судална.
2. Холбогдох сургалтуудад ажилтнуудаа үе шаттай хамруулж, зөвлөгөө авна.
3. Чанарын удирдлагын тогтолцооны талаар зохих ойлголттой болсоноор энэ тогтолцоог нэвтрүүлэх ажлын төлөвлөгөө боловсруулна.
4. Чанарын бодлогоо тодорхойлон, зорилтуудаа дэвшүүлнэ.
5. Чанарын удирдлагын тогтолцоонд хамаарах үйл явцуудаа тодорхойлно.
6. Эдгээр үйл явцын уялдаа холбоог журамлан баримтжуулах зорилгоор Чанарын гарын авлага болон холбогдох журмуудыг ISO 9001:2008 стандартын шаардлагад нийцүүлэн боловсруулна. 
7. Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичиг боловсруулахын тулд “ISO/TR 10013:2001” Чанарын удирдлагын тогтолцооны баримт бичигт зориулсан заавар стандартыг судална 
8. Үйл явцуудын хяналтыг хангах бүртгэлүүдийг бий болгоно.
9. Чанарын удирдлагын тогтолцооны хэрэгжилтэд хяналт тавихын тулд дотоод аудит хийнэ. Үүний тулд “ISO 19011:2011” удирдлагын тогтолцоонд аудит явуулах заавар  стандартыг судална. 
10. Удирдлагын зүгээс чанарын удирдлагын тогтолцоондоо дүн шинжилгээг холбогдох журмын дагуу явуулна.
11. Чанарын удирдлагын тогтолцоог ISO 9001:2008 стандартын шаардлагын дагуу нэвтрүүлсэн гэж үзсэн тохиолдолд баталгаажуулалт хийлгэж гэрчилгээ авах хүсэлтээ тавих ажээ.

   Харин баталгаажуулалт хийлгэхийн тулд: 
1. Албан бичиг
2. Өргөдөл /баталсан маягтын дагуу/, мөн дараах баримтыг бүрдүүлнэ. Үүнд:
-Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны тухай танилцуулга
-Гарын авлага
-Удирдлагын тогтолцоо хэрэгжүүлсэн болон түүний үр дүнгийн тухай товч танилцуулга
-Удирдлагын дүн шинжилгээ, дотоод аудитын материалуудыг бүрдүүлнэ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%