Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАНЫ ЭМЭГТЭЙ БАГ ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2015-11-09

“РИО-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар хэвлэл, мэдээллийн салбарын “Спортын их наадам-2015” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу арван нэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Хандгайт дахь Д.Содномзундуйн нэрэмжит Монголын Үндэсний сагсан бөмбөгийн ордонд боллоо.

        Энэ удаагийн тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 7 багийн нийт 270 гаруй тамирчид хөгжөөн дэмжигчдийн хамт хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа.

          "Спортын их наадам-2015" тэмцээнд орон нутгаас Дархан-Уул аймгийн Сэтгүүлчдээс бүрдсэн эрэгтэй эмэгтэй хоёр баг амжилттай оролцож, эмэгтэй баг нь хүрэл медаль хүртсэн байна. Эмэгтэй төрөлд NTV телевизийн баг түрүүлсэн бол хоёрдугаар байранд Монгол ньюсийнхан орсон байна. 

 

Эрэгтэй багуудаас нийт долоон тоглолт хийхдээ бүгдэд нь хожил авсан ETV түрүүлсэн бол “Ардчилал” сонин, SPS телевизийн багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.

Тэмцээний шилдгийн шилдэг тоглогчоор эрэгтэйчүүдээс С.Баатарсайхан (ETV), эмэгтэйчүүдээс Ж.Цэцэгмаа (NTV) нар тодорлоо. МССХ-ны шагналыг Дархан-Уул аймгийн багийн тоглогч Г.Сүхбат гардан авлаа.

АВАРГУУД НӨХӨРСӨГ ТОГЛОЛТОД ОРОЛЦЛОО

     “Рио-2016” олимпийн наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдаа дэмжих уриатайгаар зохион байгуулагдаж буй цуврал тэмцээний эхлэл болох сагсан бөмбөгийн тэмцээний нөхөрсөг тоглолтод олимп, дэлхийн аваргууд уригдан оролцлоо. Монгол Улсын шигшээ тамирчдын баг тэмцээнийг зохион байгуулагч МСНЭ, МССХ-ны төлөөллөөс бүрдсэн багтай тоглож, 17:14-өөр хожлоо.

    Монгол Улсын шигшээ тамирчдын багийн бүрэлдэхүүнийг жүдо бөх, чөлөөт бөх, волейбол, оюун ухааны спортын төлөөлөл болсон тамирчид багтсан юм. Үүнд олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр, олимпийн хүрэл, дэлхийн аварга Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, дэлхийн аваргын V байр, дэлхийн аваргын багийн хүрэл, Азийн наадмын аварга, Азийн аварга ОУХМ Д.Төмөрхүлэг, Азийн наадмын V байр, оюутны дэлхийн аварга ОУХМ Т.Түвшинтулга, Азийн аваргын мөнгө, хошой хүрэл медальт Ш.Түмэнцэцэг, БНСУ-ын Бүх оюутны аварга, элсний волейболын Азийн зүүн бүсийн аваргын багийн хүрэл, 2015 оны МВХ-ын цомын аварга, спортын мастер Э.Сайханбаатар, залуучууд, насанд хүрэгчдийн улсын аварга, 2015 онд Улаан-Үдэд болсон олон хотын оюутны тэмцээний алт, МВХ-ны цомын аварга, спортын I зэрэгтэй Г.Хонгорзул болон Монголын оюун ухааны академийн захирал, Олон улсын шүүгч Х.Хатанбаатар нар багтсан юм.

     Энэхүү нөхөрсөг тоглолтын шагналын сан 1 сая төгрөг байсан бөгөөд Монгол Улсын шигшээ тамирчдын баг хожлын мөнгөө хүүхдийн сайн сайхны үйлсэд хандивлажээ.

http://resource.news.mn/sport/photo/2015/11/9/8f0e901a5a698ab24da899d542640731original.jpg

    

    Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо(МССХ), “Сэтгүүлч форум” ТББ хамтран тэмцээний ерөнхий зохион байгууллагчаар, Монголын үндэсний сагсан бөмбөгийн ордон зохион байгууллагчаар, Монголын үндэсний спортын цогцолбор, “Нирун” мэдээлийн сайт дэмжигч байгууллагаар тус тус ажиллажээ.

   Тэмцээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХАХНХЯ-ын сайд С.Эрдэнэ, МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид, МСНЭ-ийн гүйцэтгэх захирал П.Баярмагнай, МССХ-ны ерөнхийлөгч Ч.Отгонбаатар, МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч Х.Батхишиг нарын хүндэт зочид хүрэлцэн ирснээс гадна Монгол Улсын шигшээ тамирчдын багийн төлөөлөл оролцсон юм.

   Энэхүү тэмцээнийг цаашид жил бүр уламжлан болгон зохион байгуулна гэдгийг УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын С.Эрдэнэ энэ үеэр мэдэгдсэн юм. 

Дархан-Уул аймгийн сэтгүүлчдийн багийг тус тэмцээнд амжилттай оролцоход дэмжлэг үзүүлсэн аймгийн ЗДТГазар, Мэдээлэл Технологийн алба, аймгийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтэс, Оюуны ирээдүй цогцолбор сургууль, ЕБ-ын 1 дүгээр сургууль, “Шинэ Амьдрал” ТББ –ныхандаа талархал илэрхийлье.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%