Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан-Уул аймаг өвөлжилт хүндрэх, эрсдэл ихтэй бүс нутагт оржээ

2015-11-10

2015 оны 10 дугаар сарын 27-ны байдлаар гаргасан өвөлжилтийн төлөв, эрсдэлийн тоймоор Дархан-Уул аймаг орчмын газар нутаг эрсдэл ихтэй бүс нутагт орсон байна. 

   Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээ гаргадаг. Эдгээрийг нэгтгэн жил бүрийн VI/20, IX/10, XI/20, I/10, III/20 гэх мэт тодорхой хугацаануудад зураглал хийж эрсдэлийн тойм мэдээ, хэрэв өвөлжилт, хаваржилт муудаж цаг хүндэрвэл зудын эрсдэлийн тухай мэдээллийг агуулсан зөвлөмж гаргадаг байна.

  Өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, 7 дугаар сарын агаарын температур, хур тунадасны хазайц болон 11 дүгээр сарын агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг 10 гаруй төрлийн мэдээнд үндэслэн бэлчээр, цаг агаарын нөхцөл байдлыг хамруулсан эрсдэлийн зургийг гаргасан байна. 

   Зундаа гантай байсан болон бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг сумдын нутагт эрсдэл ихтэй гарчээ. Үүнд: Дархан-Уул аймаг орчмын газар нутгаар эрсдэл ихтэйд тооцогдсон байна. 

   Иймд эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад цас ахиу орох юмуу эрс хүйтрэх зэрэг өвлийн цаг агаарын нөхцөл таагүй байвал мал өвөлжилт хүндрэхийг мэргэжлийн байгууллагаас аймаг орон нутгийн удирдлагуудад болоод малчдад эртнээс сэрэмжлүүлж байгаа юм байна.






ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%