Аймгийн
ИТХ-ын Тэргүүлэгчдийн Хурал 2015 оны 11 дүгээр
сарын 18-ны өдөр хуралдаж, нийт 11 асуудлыг хэлэлцэн зохих шийдвэрийг гаргалаа.
ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОВЫГ БАТЛАВ
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 6 дахь удаагийн сонгуулийн ээлжит 11 дүгээр хуралдааныг 2015 оны 12 дугаар сарын 02 -ны өдөр зарлан хуралдуулахаар болов.
Хуралдааны бэлтгэл ажлын төлөвлөгөө гаргаж, хэрэгжүүлж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Р.Тунгалаг-Эрдэнэ/, Аймгийн ЗДТГ-ын дарга /Ц.Сүхбаатар/ нарт тус тус даалгалаа.
ЗАСАГ ДАРГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР 82.94 ХУВИЙН БИЕЛЭЛТТЭЙ БАЙНА
Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны 2013-2016 оны хөтөлбөр нь 9 бүлэг, 95 зорилтыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд 333 арга хэмжээг тусган ажилласны үр дүнд 2013 оны 01 дүгээр сараас 2015 оны 09 сар хүртэлх хугацааны байдлаар хөтөлбөрийн биелэлт 82.94 хувийн биелэлттэй 4.15 онооны үнэлгээтэй байна гэж аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас танилцууллаа.
Хэрэгжүүлбэл зохих 333 арга хэмжээнээс 284 нь хангалттай хэвийн хэрэгжиж 49 арга хэмжээний хэрэгжилт нь анхаарал татаж байгаа аж. Тухайлбал: Дугуйн зам болон цанын бааз шинээр байгуулах, “Дархан – Загвар хот” ерөнхий төлөвлөгөөг боловсруулж батлуулах, Төрийн албан хаагчдад хувийн орон сууц барих зориулалтаар газар олгох, ШШГА-ны харъяа “Гипсний үйлдвэр”-ийг тогтмол хангах боломж бүхий ашигт малтмалын шохойн чулууны ордтой болгох зэрэг ажлууд 10 хувийн биелэлттэй байна.
Мөн Сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилтын хүрээнд Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автопаркийг шинэчилэх, Дархан сумын 3 дугаар хорооллын дулааны шугамыг одоо байгаа Ф800 шугамаас огтолгоо авч ЦТП төлөвлөх, Үйлдвэрийн бүсийн үерийн байгууламжийн зураг төсвийг хийлгэж хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэх зэрэг ажлууд 30 хувийн биелэлтэй явж байгаа юм байна.
Аймгийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ үнэлгээний тасгаас танилцуулсан хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлсэн байдалд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс шүүмжлэлтэй хандаж байв. Тэд хэрэгжилтийн тайланг үнэлэхдээ бодитой бус, зарим нэг ажлууд хийгдэх больсон байхад хэрэгжилтийг 30 хувь гэх зэргээр үнэлсэн нь мэдээлэл дутмаг байна гэж үзэж байв.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛУУДЫН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ТАНИЛЦАВ
Улсын болон орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 2015 онд хийгдэж буй төсөл арга хэмжээний ажлын явцын талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд мэдээлэл хийв.
Дархан-Уул аймгийн хэмжээнд 2015 онд:
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нийт 16.0 тэрбум
- Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 4.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээс шилжих хөрөнгө оруулалтаар 2.3 тэрбум төгрөгийн 91 төсөл арга хэмжээ 100 хувийн гүйцэтгэлтэй, шинээр эхлэх хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 41 төсөл арга хэмжээг 80 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжүүлж байна.
- Аймгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 3.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 29 төсөл арга хэмжээг 83 хувьтай гүйцэтгэж байна.
2015 оны 9 дүгээр сарын байдлаар ОНХСанд 2.9 тэрбум төгрөгийн санхүүжилт орж ирсэнээс гүйцэтгэгч байгууллагад 2.6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгоод байна. Өнөөдрийн байлаар ОНХСангийн хөрөнгө оруулалтаас 59.3 сая төгрөгийн хэмнэлт гаргаад байгаа аж.
“Орон сууцны жишиг хороолол-3” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэхээр төлөвлөсөн. Жишиг хороолол-3 төсөл хэрэгжсэнээр Шинээр хийх авто зам, Шинээр 16 ш сүүлийн үеийн Led гэрэлтүүлэг, Авто машины зогсоол /26 хэсэг газарт 2 583 м2 талбайд , Авто замын өргөтгөл 726.4 м3 тайлбайд/, Хороолол доторхи явган хүний зам 1019м2, Хогийн сав 11 ширхэг, Сандал 22 ш/ Ногоон байгууламжийн ажлыг 8 хэсэг газарт 1150м2 төмөр сараалжин хашаа, 201ш навчит модны суулгац, 8492 м2 талбайд ногоон байгууламжийн ажил/, Хүүхдийн тоглоомын талбай багц-1,2 төслийн хүрээнд /8 хэсэг газарт тохижилтын ажил үүнд сагсан бөмбөгийн талбай 4 хэсэг газарт, Сандал 104 ширхэг, Сүүдрэвч 8 ширхэг, 229 м2 талбайг хашаажуулж, 40 ширхэг хогийн сав, Олон талт тоглоом 8 ширхэг, Бялдаржуулах төхөөрөмж 20 ширхэг/ ажлыг хийснээр 3-4 мянган иргэний амьдрах ая тухтай орчныг бүрдүүлнэ гэж тооцсон байна.
2015 онд Зам засвар болон шинэчлэлтийн ажлын хүрээнд:
ОНХСан, Замын сангийн хөрөнгөөр 3056.5 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 5 төсөл арга хэмжээг хэрэгжүүлж байна. Тухайлбал:
- Шинэ-Хуучин Дарханыг холбосон 8 км авто замын эхлэл болох 2.4 км авто замын ажилд 2337,8 сая төгрөгийн
- Дархан сумын 1-р баг төмөр замын гарамнаас Стадион хүртлэх 0.870 км авто замыг 504.5 сая төгрөгөөр
- Стадионоос Хараа голын гүүр хүртлэх авто замыг 27.7 сая төгрөгөөр
- Төв авто замын нөхөөсний ажлыг 20.0 сая төгрөгөөр
- Дархан сумын 1 дүгээр баг гэр хороолол доторхи 0.241 км авто замыг 166.5 сая төгрөгөөр тус тус гүйцэтгэж байна.
2015 онд Нийтийн орон сууцны Инженерийн шугам сүлжээний засвар шинэчлэлтын ажлыг 78,9 сая төгрөгөөр, гадна дулаалга өнгө будгын ажлыг 123,8 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал:
- Нийтийн орон сууцны зоорийн давхарын инженерийн шугам хоолойн шинэчлэлтийн ажил /Дархан сум/ /8-Р БАГ 6-Р БАЙР, 13-р баг 27 байр, айл, 12-р баг 14-р байрны 1 блок байрны сантехникийн их засварын ажлыг 78.9 сая төгрөгөөр
- Дархан-Уул аймгийн Шарын гол сумын 6 блоктой 1 байрны гадна дулаалга өнгө будгийн ажлыг 105.8 сая төгрөгөөр
- Дархан сумын 5-р багийн 20-3 байрны 1 блок байрны гадна өнгө будаг дулаалгын ажлыг 18.0 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэв.
Тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл нийлүүлэх ажилд 50.7 сая төгрөг зарцуулсан байна. Үүнд:
- Зулзагын голын хүүхдийн зусланд 150 хүүхдийн иж бүрэн зөөлөн эдлэлийг 20.0 сая төгрөгөөр
- Аймгийн ИТХурлын ажлын албанд тоног төхөөрөмж, ширээ сандал авхад 11.2 сая төгрөг
- Дархан сумын 13-р цэцэрлэгийн салбар бүлэг болох Ширээ нуруун дахь хүүхдийн цэцэрлэгийн зөөлөн эдлэлд 19.5 сая төгрөгийг зарцуулж байна.
Орхон сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар 30 хүүхэд хүлээж авах чадалтай цэцэрлэгийн барилга ашиглалтанд орлоо.
Гэрэлтүүлэг
Дархан сумын ОНХСангийн хөрөнгө оруулалтаар Дархан сумын 8,15 багт өндрийн 5-н гэрэлтүүлэг, 46-н ширхэг гэрэлтүүлгийн ажлыг 124.1сая төгрөгөөр
- Дархан сумын 1-р багт 28 ширхэг Led 120W гэрэлтүүлэг 2ш удирдлагын самбар 1180 /4*25/ кабел
- Дархан сумын 5-р багийн гэрэлтүүлэг цамхаг 4ш, прожектор 32ш, Удирдлагын самбар 4 ш, /4*25/ кабел /
- Дархан сумын 6-р багийн гэрэлтүүлэг Цамхаг 10ш, прожектор 80, удирдлагын самбар 10ш, /4*25 кабел 685м/
- Дархан сумын 7-р багийн гэрэлтүүлэг Цамхаг 10ш, прожектор 80, удирдлагын самбар 10ш, /4*25 кабел 525м/
- Дархан сумын 8-р багийн гэрэлтүүлэг Цамхаг 5ш, прожектор 40, удирдлагын самбар 5ш, /4*25 кабел 493м/ ажлыг нийт 369.9 сая төгрөгөөр тус тус хийж гүйцэтгэсэн тухай танилцууллаа.
Хөрөнгө оруулалт болоод жишиг хорооллуудын ажлуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн тулд нэн тэргүүнд нийтийн эзэмшлийн зам талбайг эзэнжүүлж, арчлалт хамгаалалтыг сайжруулах, СӨХ-ыг хариуцлагажуулж, ашиглалтын зардлыг төсөвт суулгах нь зүйтэй гэж Тэргүүлэгчдийн зүгээс үзэж байв.
УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАНГ ХӨГЖҮҮЛЭХЭД АНХААРНА
Орхон сумын услалтын системийн ашиглалтын байдал цаашид усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар Орхон сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Б.Батбаяр танилцууллаа. Тэрээр Орхон сумын услалтын системийг эзэмшдэг “Хуртай” ХК нь орон нутагт байгаа өмч хөрөнгө ашигладаггүй, эзэнгүй орхисон иргэдээсээ суваг ашиглалтын мөнгөө авдаггүй, авахаар ямар нэгэн оролдлого хийхгүй он удаан жилийг ардаа орхиж байгаагаас Орхончууд хохирсоор байгаа гэж ярьлаа. Иймд:
- “Хуртай” ХК-наас “Төв услалтын систем”-ээ буцаан авч, өөрийн иргэдийн өмчлөлд авах
- Услалтын системийн тодорхой төлбөрийг төсвөөс гаргуулах
- Уг компанийн эзэмшлийн 10 га газрыг хураан авч, цаашид уг газрыг эргэлтэнд оруулж, услалтын системийн засварт оруулж, тариалалтын бэлтгэлээ хангах
- Хэрэв услалтын системийг иргэдэд буцаан авах эрх зүйн орчин хүндрэлтэй учирч болзошгүй тул улс, аймгийн төсөвт уг системийг сэргээн засварлахад тодорхой хөрөнгийг гаргах талаар уламжлах талаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдэд танилцуулж байгаа аж.
Одоогийн байдлаар “Хуртай” ХК-ийн эзэмшилд Баян-Өлзийт багийн услалтын систем, 79-ийн тохойн ашиглалтгүй услалтын систем, САА-н гражийн барилга 110.0 сая төгрөг, 10 га газар байна. Барилгын ҮХЭХ-ийн албан татвар 2.7 сая, ус ашигласны төлбөр 1.1 сая, газрын төлбөр 1.5 сая, бүгд 5.3 сая төгрөгийн өртэй юм байна. Дээрх асуудлыг Тэргүүлэгчдийн зүгээс хэлэлцэж, дахин судлахаар нээлттэй үлдээлээ.
Мөн усалгаатай газар тариаланг хөгжүүлэх талаар санал солилцож, аймгийн хэмжээний бодлогын бичиг баримтыг боловсруулах үүрэг даалагаврыг холбогдох мэргэжлийн байгууллагуудад нь өгөхөөр болов.
МЭРГЭЖЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ЛАБОРТОРИЙГ
ХҮНСНИЙ ЗАХУУДАД БАЙГУУЛНА
Дархан мал эмнэлгийн өнөөгийн байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай аймгийн ҮХААГ-ЫН Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет танилцууллаа. Тэрээр халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд хамруулах малын тоо, толгойг 30 хувиар нэмэгдүүлж, хүрэлцээ хангамжийг 60 хувьд хүргэх шаардлагатай байна гэж ярьлаа. Үүнтэй уялдуулан мал эмнэлгийн үйлчилгээний хөлсний санхүүжилтийн төсвийг 118,8 сая төгрөгөөр орон нутгийн төсөвт тусгах санал орууллаа. Энэ жилийн хувьд малын халдварт, паразит өвчнөөс сэргийлэх арга хэмжээнд 10 нэр төрлийн халварт өвчнөөс сэргийлэх тарилганд өссөн дүнгээр 412.6 гаруй мянган толгой, паразит өвчнөөс сэргийлэх угаалга, туулгалт, боловсруулалтанд 686.4 гаруй мянган толгой, хээлтүүлэгч малын бруцеллёз, адууны ям, үхрийн сүрьеэ, лейкоз, гахайн мялзан, шүлхий зэрэг өвчний шинжилгээнд өссөн дүнгээр 10.3 мянган толгой малыг хамруулсан байна. Мөн мал бүхий 1358 өрхийн 1560 өвөлжөө хашааны 230.5 мян.мкв талбайд төлөвлөгөөт болон урдьчилан сэргийлэх ариутгалыг хийсэн байна.
Хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангуулах үүднээс мал эмнэлэг-ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, магадлан шинжилгээ хийх ажилд ахиц гаргаж, хүнсний зах болон худалдааны төвүүдэд нийтийн хэрэгцээнд нийлүүлж байгаа малын гаралтай хүнсний бүтээгдэхүүнд мал эмнэлгийн ариун цэврийн шинжилгээг тус газрын лабораториор хийлгэж байх нь чухал байна гэв. Энэ саналыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдээс дэмжиж, мэргэжлийн байгууллагын лаборторийг Хүнсний захуудад байгуулах нь зүйтэй гэж үзлээ.
ХУЛГАЙН АН, МОД, ХУУЛЬ БУС АШИГТ МАЛТМАЛЫН ОЛБОРЛОЛТЫГ ШАЛГАХ
АЖЛЫН ХЭСГИЙН ДҮНТЭЙ ТАНИЛЦАВ
Хулгайн ан, мод, хууль бус ашигт малтмалын олборлолтыг шалгах ажлын хэсгийн дүнг аймгийн Байгаль орчны газрын дарга С.Ганзориг танилцууллаа
2015 оны 11 дүгээр сарын байдлаар 14 иргэн, аж ахуйн нэгжид ой, модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Хууль бус бэлтгэсэн, тээвэрлэсэн иргэн, ААНБ-уудад авсан арга хэмжээ:
Иргэн , аж ахуйн нэгж,
байгууллагын тоо
|
Тавьсан торгууль
/мян.төг/
|
Нөхөн төлбөр /мян.төг/
|
Хураасан мод, модон
материал /м.куб/
|
13 иргэн, 1 ААН
|
13.248.0
|
2.149.0
|
Түлээ-15
Бандгар зах-19,6
Хэрэглээ-30,3
|
Хууль бус ан, агнуурын эсрэг нийт 4 удаагийн хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан байна. Аймгийн Цагдаагийн газарт саатуулагдсан 2 удаагийн үйлдэлээр Сэлэнгэ аймгийн 5 иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан Тул 2 ширхэг, Зэвэг 2 ширхэг, Цурхай 8 ширхэг, Гутаар 5 ширхэг, Булуу цагаан 171 ширхэг нийт 188 ширхэг загас болон Улаанбаатар хотын 1 иргэнтэй холбоотой хууль бусаар агнасан 2 ширхэг тарвага, нийт 8.540.000 экологи эдийн засгийн үнэлгээг тооцож холбогдох хуулийн байгууллагад хүргүүлжээ.
Хууль бус олборлолтын эсрэг хяналт шалгалтыг 2015 онд нийт 13 удаа Хонгор сумын Хүйтний гол, Цэхэр цөөрөм, Их бага Ноены ам, Хуурай, Буурт, Шарын гол сумын Санжинт, Хар ямаат, Шаазгайт гэх газруудад зохион байгуулж давхардсан тоогоор нийт 3 аж ахуйн нэгж, 3 иргэний хууль бус алт олборлолт явуулахыг завдсан болон явуулсан газруудад аймгийн ЦГ, МХГ, Сумдуудтай хамтарсан шинжилгээ хийн, нийт 89.350.741 төгрөгийн экологи эдийн засгийн үнэлгээг урьдчилсан байдлаар гарган холбогдох хуулийн байгууллагад шилжүүлсэн байна.
Хууль бус олборлолт ААНБ-уудад авсан арга хэмжээ:
Зөрчлийн тоо
|
Шийдвэрлэсэн байдал
|
Тавьсан торгууль /төг/
|
Нөхөн төлбөр /төг/
|
Сум орон нутгийн төсөвт
|
Тайлбар
|
10 зөрчил
/3 иргэн,
3 ААН/
|
3 зөрчил
|
17.280.000
|
12.554.000
|
29.834.000
|
Хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа болно.
|
Товч мэдээ:
• Монгол улсын цол, одон медальд уламжлахаар нийт 10 хүний материалыг авч хэлэлцэв.
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүнээс Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн тэргүүн нарыг чөлөөлж, аймгийн Засаг даргын орлогч, Ерөнхий архитектор нарыг нэмж орууллаа.
• Дархан-Уул аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох Дархан сумын 7, 13, Өргөө багуудын нөхөн сонгуулийг удирдан зохион байгуулах аймгийн сонгуулийн хорооны гишүүн аймгийн ЗДТГ-ын СТСХ-ийн дарга Б.Жаргалсайханыг өргөдлийн дагуу чөлөөлж, оронд нь аймгийн сонгуулийн хорооны гишүүнээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн мэргэжилтэн Б.Баттулгыг томиллоо.
• ҮТП-ийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа.
• 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө болон хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын ажлын тайланг хэлэлцэх асуудлыг хойшлуулав.