Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ангиараа SAMSUNG GALAXY E5 утасны эзэд боллоо

2015-11-20

Юнител группын "Ухаанаараа уралдья" аянд Дархан сумын 15 дугаар сургуулийн  Ж.Гүндэгмаа багштай 12в ангийн хамт олон тэргүүн байр эзэлж ангиараа гар утасны эзэн боллоо.

Өнөөдөр БСГ-ын дарга Б.Ганчулуун, Юнител группын Дархан салбарын захирал А.Соронзонболд, 15 дугаар сургуулийн захирал Б.Давааням нар Юнител группын шагнал болох SAMSUNG GALAXY E5 утсыг тус ангийн 34 суралчид гардуулан өгчээ. Шагналаар олгогдож байгаа утасны үнийн дүнг тооцоолбол 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалт болж байна. Дархан-Уул аймгийн засаг даргын санаачлагаар “Шилэн сургууль” төслийг ЕБС-дад хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд ухаалаг гар утасны хэрэгцээ шаардагдах ба энэхүү аяны шагнал болох SAMSUNG GALAXY E5 утас нь ач холбогдлоо өгнө хэмээн БСГ-ын дарга Б.Ганчулуун энэ үеэр онцлов. Орон даяар өрнөсөн “Ухаанаараа уралдъя” аянг ДУА-т аймгийн БСГ-тай хамтран Юнител групп Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн сурагчдад танин мэдэхүйн боловсрол олгох, багаар ажиллах ур чадварыг хөгжүүлэх, сурагчдын нийгмийн оролцоог бий болгох зорилгоор энэ оны 9 дүгээр сарын 01-ээс эхлүүлж  3 үе шаттайгаар явагдсан билээ.

 


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%