Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

НААҮГазар шахааны байгууллага болсныг өөрчилнө

2015-11-20

   Аймгийн ЗДТГ-ын Даваа гараг бүрийн өглөөний шуурхай хурлаар НААҮГ-аас өвлийн бэлтгэл хангалт хүндрэлтэй байгаа асуудлыг хөндөн тавидаг. Энэ дагуу аймгийн удирдлагууд Нийтийн аж ахуй үйлчилгээний газрын нөхцөл байдалтай газар дээр нь танилцав. 

  Дархан хотын нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг НААҮГазар хариуцан ажилладаг. Тус газар 223 ажилтантай. Үүнээс 82 нь зам талбайн үйлчлэгчид. Өвлийн улиралд зам талбайн үйлчлэгчид цас нүдэх төмөр, шүүрнээс өөр багажгүй бараг л нүцгэн гараараа цас цэвэрлэдэг. 

 Өнөөдрийн байдлаар НААҮГазарт 29 машин механизм бүртгэлтэй хэдий ч хог тээврийн автомашинууд л үйлчилгээнд гарч байна. Техник хэрэгслийн 50 гаруй хувь нь ашиглалтын хугацаа дууссан гэж НААҮГ-ын Ерөнхий инженер Л.Нямхүү хэлэв.

  21 дүгээр зуунд манай хот шиг хүний хүчээр цас цэвэрлэж байгаа хот цөөн. Техник технологийн шийдлээр цас цэвэрлэх машин ашиглаж байна. 2012 онд цас цэвэрлэх 2 машиныг нэг бүрийн үнэ нь 75 сая нийт 150 сая төгрөгөөр авсан ч тэр нь Дархан хотын хэмжээний цасыг цэвэрлэх боломжгүй. Тус газрын авто баазад хэвтэж байх жишээтэй. Энэ мэт төсвийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан байна. Тус байгууллагын удирдлага солигдоод удаагүй байгаа. Цаашид нийтийн аж ахуй үйлчилгээний газар парк шинэчлэлт хийх, байгууллагын менежментийг өөрчлөх цаг болсныг НААҮГ-ын дарга Г.Гантулга ярив. 

  Аймгийн удирдлагууд нийтийн аж ахуй үйлчилгээний газарт ажиллах үеэр өмчтэй холбоотой асуудлыг нарийн бүртгэж жагсаалтаас гарсан техник хэрэгслийг актлах, дуудлага худалдаагаар оруулах, санхүүгийн эмх цэгц, сахилга батыг сайжруулах, байгууллагын ажилчидын дундаж цалинг нэмэгдүүлэх талд шинэ удирдлага анхаарч ажиллах зэрэг хэд хэдэн асуудлаар харилцан ярилцав.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%