Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ЭНЭРЭЛ” ЦОГЦОЛБОР СУРГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ

2015-11-24

   Аймгийн ИТХ-ын Хүний хөгжил, хөдөлмөр нийгмийн бодлого хяналтын ИТХ-ын даргын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр “Энэрэл” цогцолбор сургуулийн үйл ажиллагаатай танилцаж тэдний санал хүсэлтийг сонсож, тулгамдсан асуудалд зөвлөмж өгч ажиллалаа.

   Тус сургууль нь 1980 онд 500 хүүхдийн багтаамжтай тусгай хэрэгцээт боловсрол олгох анги танхим, дотуур байртайгаар ашиглалтанд орсон. 1995 оноос эхлэн ердийн сургалттай ангиудад элсэлт авч суурь боловсролыг эзэмшүүлж 1999 оны хичээлийн жилээс эхлэн ердийн ба тусгай хэрэгцээт сургалттай “Энэрэл” цогцолбор сургууль болсон байна.
   2010-2011 оны хичээлийн жилээс “Бүрэн дунд боловсрол” олгох, тусгай хэрэгцээт боловсрол олгох сургалттай болсон.  Одоогоор 13 бүлэг, 209 сурагч, 40 багш ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагааг  явуулж байгаа талаар тус сургуулийн Нийгмийн ажилтан П.Эрдэнэтогтох хорооны гишүүдэд танилцуулж байлаа.

   Хорооны зүгээс тус сургуульд тулгамдаж байгаа асуудлын нэг болох стандарт бус шатны асуудлыг засварлахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллах хүсэлтийг Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд хүргүүлэхээр болов.







ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%