Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авав

2015-11-26

   Сонгуулийн тухай хуулийн дагуу нөхөн сонгуульд нэр дэвшиж сонгогдсон Э.Азжаргал, Б.Ганпүрэв, Д.Амарсанаа нар Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авлаа.

   Дархан-Уул аймгийн Дархан сумын 7, 14, 15, 24-р хэсгүүдэд явагдсан аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох нөхөн сонгуулийн дахин санал хураалтын нэгдсэн дүн гарсан байна. 

   Нэгдсэн дүнгээр сонгогчдын нэрийн жагсаалтанд бичигдсэн сонгогчдын 937 нь буюу 11 хувь нь санал хураалтанд оролцсон тул санал хураалтыг хүчинтэйд тооцчээ. Нөхөн сонгуульд Дархан сумын Өргөө багт Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Ганпүрэвийн төлөө 216 сонгогч буюу 96,4 хувь, Дархан сумын 7 дугаар багт нэр дэвшигч Д.Амарсанаагийн төлөө 493 сонгогч буюу 97,6 хувь, Дархан сумын 13 дугаар багт нэр дэвшигч Э.Азжаргалын төлөө 205 сонгогч буюу 99,3 хувь нь санал өгсөн байна. 

   Санал хураалтын дүнгийн дагуу дээрхи нэр дэвшигчдийг аймгийн Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, аймгийн Сонгуулийн хорооноос тэдэнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхийг гардуулан өглөө.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%