Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, үнэлэлт өгнө

2015-11-30

   Аймгийн хэмжээнд төрийн өмчийн ЕБС, Их дээд, мэргэжлийн сургуулиуд, Эрүүл мэндийн байгууллагуудын цайны газрын үйл ажиллагаатай танилцаж, үнэлэлт дүгнэлт өгөх 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ажиллаж байна. 

     Тус ажлын хэсэг Ерөнхий боловсролын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийж эхэлсэн ба Дархан сумын төрийн өмчин 10 сургууль, Шарын гол сумын төрийн өмчийн 2 сургуульд  ажилласан байна. Энэ сарын 24-нд ажлын хэсэг Орхон сумын 8 дугаар сургуульд ажилласан юм. Орхон сумын 12 жилийн сургалттай 8 дугаар дунд сургуульд 18 бүлэгт 407 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс 1-5 ангийн 198 сурагч “Үдийн цай" хөтөлбөрт хамрагддаг.  Тус сургуулийн гал тогоог “ Орхон Агьт ” компани гэрээгээр  ажиллуулдаг. Сургуулийн эмч Б.Энхсайхан “Үдийн цай хөтөлбөр”-т байнга хяналт тавьж ажилладаг ба одоогоор “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой  ямар нэгэн хордлого, өвчлөлийн асуудал гараагүй байна.  Ажлын хэсэг 32 шалгуур үзүүлэлтээр дүгнэж үнэлгээг газар дээр нь танилцуулж байгаа юм. “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд хоолны цэсний илчлэгийн хэмжээг тавихгүй байх, стандарт тохирлын үнэлгээ хийлгээгүй, жингийн илүүдэл болон бага хүүхдийн судалгааг гаргаагүй зэрэг нийтлэг зөрчлүүд шалгалтын үеэр илэрчээ. 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%