Архангай аймгийн Эмэгтэйчүүдийн Төрийн Бус Байгууллагуудын сүлжээ " Шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоо" сэдвээр аймгийн ИТХ-д суудалтай улс төрийн намын удирдлагууд, намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөлтэй уулзалт ярилцлага хийв. Уулзалт ярилцлагын зорилго нь "Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх нь" сэдвээр аймгийн ИТХ-д суудалтай улс төрийн намын удирдлагуудын болон намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагуудын төлөөллүүдтэй уулзаж, тэдний санал бодлыг сонсож ажиллах хамтран юм. Ярилцлагад МОНЭС-ийн гүйцэтгэх захирал Б. Эрдэнэчимэг, тэтгэлэг олгох хөтөлбөрийн менежер Даваанамжил нар оролцлоо. Аймгийн ИТХ, АН, МАН, ЭТББ-ууд эмэгтэйчүүдийг дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлэв. Энэхүү уулзалтаар МОНЭС-ийн болон аймгийн ИТХ-ын эмэгтэй төлөөлөгчдийн Ихтамир, Тариат, Өндөр-Улаан, Цахир сумдад ажиллаж хийсэн сургалт, манлайлагч эмэгтэйчүүдээс авсан судалгааг танилцуулав.



