Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР

2015-12-09

                                               АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР  


      Монгол Улсын Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг   зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, журмыг орон нутагт хэрэгжүүлэн ажилладаг нийт төрийн байгууллагын албан хаагчиддаа “Авлигын эсрэг Олон улсын өдөр”-ийн баярын мэндийг дэвшүүлье.

       Одоогоос 12 жилийн өмнө дэлхийн улс орнуудын удирдагч нар Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид нэгдэн орж, гарын үсэг зурах бага хурлыг Мексикийн Мерида хотноо анх зохион байгуулж дэлхийн улс орнуудын өндөр албан тушаалтнууд 2003 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гарын үсэг зурснаар энэ өдрийг “Авлигын эсрэг олон улсын өдөр” хэмээн НҮБ албан ёсоор тунхагласан.

        Манай улс Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцид 2005 онд нэгдэж, мөн оны 10 дугаар сарын 27-нд Конвенцийг соёрхон баталснаар Монгол Улс авлигын эсрэг олон улсын үйл хэрэгт хөл нийлүүлэх болсон.

      НҮБ-ын Конвенц нь авлигын шалтгааныг арилгах, үр нөлөөг бууруулах цогц арга хэмжээг тусгасан, дэлхий даяар авлигатай тэмцэх гол хэрэгсэл хэмээн үздэг бөгөөд түүнд нэгдсэн улс орнууд энэ өдрийг угтан олон нийтийн дуу хоолойг сонсох, Конвенцид тусгасан үүргийг нийгэмд таниулах зорилготой ажилладаг байна.

      Монгол Улсын Авлигын эсрэг хуулийг 2006 онд баталж, уг хуулийн дагуу Монгол Улсын Авлигатай Тэмцэх Газар 2007 онд байгуулагдан ажиллаж эхэлснээр Авлигын эсрэг олон улсын өдрийг албан ёсоор өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж ирсэн.

       Авлигатай тэмцэх нь дан ганц албан тушаалын гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажил биш бөгөөд авлигаас урьдчилан сэргийлэх, авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх нь нийгмийн энэхүү сөрөг үзэгдлийг арилгах, таслан зогсооход хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа гэдгийг олон улсын туршлагаас харж болно.

     Иймд Дархан-Уул аймгийн ИТХ-аас Төрийн байгууллагын болон төрийн чиг үүргийг хэрэгжүүлж ажилладаг бүхий л байгууллагуудын албан хаагчиддаа Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг амжилттай хэрэгжүүлж, төрийн үйлчилгээг иргэд, олон нийтэд хүнд суртал, чирэгдэлгүй, түргэн шуурхай хүргэх, ёс зүйгээ эрхэмлэн сахих, нийтийн ашиг сонирхлыг дээдлэн ажиллах, хээл хахууль, шан харамж зэрэг авлигын шинжтэй эрх зүйн зөрчлөөс ангид байж, төрийн албан хаагчийн үүргээ биелүүлэн ажиллахыг УРИАЛЖ байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%