Энэ
сарын 9-ний өдөр аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдлаа. Тус хурлаар үндсэн 5 асуудлыг
хэлэлцэв.
Тэргүүлэгчдийн хурлаар
сүмүүдийн зөвшөөрөл сунгах, Дархан-Уул аймагт ажлын байрыг дэмжих, хадгалах
хөтөлбөр батлах, Олон улсын жишигт нийцэх хөл бөмбөгийн талбай байгуулах,
Үндсэн хөрөнгөөс балансаас балансад шилжүүлэх тухай зэрэг асуудлуудыг хэлэлцлээ
ИТХ-ын Тэргүүлэгчдийн хэлэлцсэн
асуудлуудад багтсан Дархан-Уул аймагт үйл ажиллагаа явуулж байгаа сүмүүдийн
зөвшөөрлийг сунгах тухай мэдээллийг хүргэе.
Өнөөдрийн байдлаар манай аймгийн хэмжээнд шашны 30 гаруй сүм үйл ажиллагаа явуулдаг гэсэн албан бус тоо мэдээ байгаа ч энэ удаад үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө сунгуулах хүсэлт гаргасан 10 сүм байгаа юм. Тухайлбал Сэргэн мандалт сүм, Дэлхийн сайн мэдээний авралын зарын Дархан Бурханы сүм, Мариа Аусилиумын католик сүм, Христийн чуулганы “Итгэл”сүм, Есүс Христийн Хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм, Баярын мэдээ чуулган, Дархан Баптист сүм, Эвсэг ахан дүүсийн төлөө сүм, Христ Сайн мэдээ Дархан цуглаан, Соён гэгээрүүлэгч шашны төв зэрэг сүмийн зөвшөөрөл сунгагдлаа.
Сүм хийдүүдийн зөвшөөрлийг
сунгах асуудалд Тэргүүлэгчид өөр өөрийн байр сууринаас хандаж сүм, хийдүүдийн зөвшөөрлийн
хугацааг 1 жилээр бус харин 2 жилээр олгох нь зүйтэй, аймгийн Татварын хэлтэс,
Тагнуулын газар, Нийгмийн Хөгжлийн хэлтэс зэрэг төлөөллүүдээс бүрдсэн ажлын
хэсэг гаргаж тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэх нь зүйтэй гэдэг саналуудыг
гаргасан юм.