Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан сумын тамирчид улсад өрсөлдөх эрхээ авлаа

2015-12-14

Монгол Улсад шинэ Үндсэн хууль баталсан өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд шатрын спортыг УИХ-ын дарга ивээлдээ авч орон нутагт шатрын спортыг жигд хөгжүүлж түгээн дэлгэрүүлэх үйлсийг 2012 оноос эхлүүлж шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж ирсэн.

Тус тэмцээний цар хүрээг тэлж анхан шатыг сумын хүрээнд зохион байгуулж сумдаас шалгарсан шатарчдыг хагас шигшээ буюу аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оруулж байхаар тогтсоны дагуу энэ жилийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг аймгийн ИТХурал, аймгийн "Шатрын холбоо"-той хамтарч зохион байгуулж байна.

Манай аймгийн хувьд энэхүү шатрын тэмцээнээс улсын аваргад “Дархан секьюрити”-ийн ажилтан Т.Март 2013 онд хоёрдугаар байр, 2014 онд тэргүүн байр эзлэсэн амжилтаар Монгол Улсын спортын дэд мастер болж байсан. Иймд өнөөдөр болж буй аймгийн аварга шалгаруулах тэмцээнд сум тус бүрээс эрэгтэй 3, эмэгтэй 1, нийт 16 шатарчин оролцохоос 10 шатарчин оролцож оюун ухаанаараа өрсөлдлөө.

Шатар сонирхогчдын аймгийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэй нэгдүгээр байранд Дархан сумын аваргаар шалгарсан Б.Бямбадаваа, дэд байранд мөн тус сумын шатарчин Я.Намхай, эмэгтэй 1 дүгээр байранд Т.Мандах нар шалгарч улсын аваргын тэмцээнд оролцох эрхийн эзэд боллоо.

Эдгээр шалгарсан тамирчид 2016 оны 1 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулагдах Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхтэй болж байна.

Уг тэмцээнийг дэмжиж, шагналыг ивээн тэтгэсэн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэтулга, Г.Сүхээ нартаа талархал илэрхийлье.

 

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%