Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Засаг даргын зөвлөлийн хурал болов

2015-12-22

  Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж  найман асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Тухайлбал Өмчийн албыг аймгийн засаг даргын дэргэд шилжүүлэх тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээ менежментийг хөгжүүлэх хөтөлбөр батлах , Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн  төлөвлөлт, эмч мэргэжилтнийг чадавхижуулах хөтөлбөрийг батлах, Боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудын цайны газруудын үнэлгээ, санал зөвлөмжийн тухай,  Монголын ахмадын чөлөөт холбооны Дархан-Уул аймаг дахь салбарын санхүүжилт, байрны асуудал шийдвэрлүүлэх, аймгийн Засаг даргын нөөц хөрөнгийн зарцуулалтын тухай, Төвийн бүсийн мэргэжлээс шалтгаалах сувилал болох “Тулга” сувиллын харъяалал зэрэг асуудлууд аймгийн Засаг даргын зөвлөлийн хуралд  багтлаа.

       Эдгээр асуудлуудаас эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг чанаржуулах, иргэдэд илүү хүртээмжтэй болгох зорилго бүхий  хоёр хөтөлбөрийг онцолж байна. Өнөөдөр манай аймагт амьсгалын эрхтний тогтолцоо, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, зүрх судасны, шээс дамжуулах замын өвчлөл, гэмтэл согогийн өвчлөлүүд эхний байруудад орж байгаа бол зүрх судас, хавдар, шээс дамжуулах замын өвчлөл нь нас барах шалтгааны эхний гуравт бичигдэж байна. Дээрх хоёр хөтөлбөр хэрэгжсэнээр лабораторийн зарим шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд болон Орхон суманд хийдэг болж иргэд хүндрэл чирэгдэлгүй ерөнхий шинжилгээнүүдээ  өгч, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах бололцоотой болно. Хөтөлбөрийн хүрээнд эмч, сувилагч нарын мэргэжлийг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадын улс орнуудад бэлтгэгдэхээр төлөвлөж байна. Мөн төр хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэл төдийгүй эмнэлэгийн цогц үйлчилгээ, уялдаа холбоог сайжруулах бодлогыг баримтлан ажиллах юм. Ингэснээр эмч, сувилагчдын чадвар нэмэгдэж, иргэдэд хүрэх эмнэлгийн үйлчилгээний хүртээмж сайжрах, иргэд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч, ямар нэгэн өвчлөл байвал эрт илрүүлэн эмчлүүлэх үүд нээгдэх юм.  

     Өнөөдөр хуралдсан Засаг даргын зөвлөлийн хурлаар дээрх ЭМ-ийн салбарын асуудлаас гадна Боловсрол эрүүл мэндийн байгууллагуудын цайны газруудын үнэлгээ, санал зөвлөмжийн тухай хэлэлцэгдсэн. Өнгөрсөн сард  НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс төрийн өмчийн 17 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй танилцаж, аж ахуйн нэгжийн тохирлын үнэлгээ, цайны газрын талбайн хэмжээ, сав суулгын ариутгал, хүнсний зориулалтын хадгалалт лаборторийн бичиг баримт зэрэг 61 үзүүлэлтээр үнэлэлт өгсөн байна. Тус хурлаар “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдолтой нийтлэг алдаа, дутагдал болон Хонгор сумын 14 дүгээр сургуулийн уг хөтөлбөрөөр бэлэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй халуун хоолыг сурагчдад өгдөг болон манай аймгийн ЕБС-дад “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой ганц ч хордлого өнөөдрийн байдлаар гараагүй зэрэг олон сайшаалтай зүйлс байгааг дурьдлаа. 

      Улмаар  “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тендер шалгаруулалтыг явуулах, дөрөв, зургаадугаар сургуулиудыг цэвэр усанд холбох зураг төслийг яаралтай гаргах, сургуулийн зориулалтын бус  цайны газруудыг стандарт болгох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа. Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн бусад асуудлыг холбогдох албаны хүмүүст дахин хянаж хэлэлцэхийг үүрэг болголоо.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%