Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадад бэлтгэнэ

2015-12-23

Өнөөдөр аймгийн Засаг даргын зөвлөл хуралдаж найман асуудлыг хэлэлцсэний дотор Эмнэлгийн тусламж үйлчилгээ менежментийг хөгжүүлэх хөтөлбөр батлах, Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн төлөвлөлт, эмч мэргэжилтнийг чадавхижуулах хөтөлбөрийг батлах асуудлууд багтлаа.

Манай аймагт амьсгалын эрхтний тогтолцоо, хоол боловсруулах эрхтний тогтолцоо, зүрх судасны, шээс дамжуулах замын өвчлөл, гэмтэл согогийн өвчлөлүүд эхний байруудад орж байгаа бол зүрх судас, хавдар, шээс дамжуулах замын өвчлөл нь нас барах шалтгааны эхний гуравт бичигдэж байна. Дээрх хоёр хөтөлбөр хэрэгжсэнээр лабораторийн зарим шинжилгээг өрхийн эмнэлгүүдэд болон Орхон суманд хийдэг болж иргэд хүндрэл чирэгдэлгүй ерөнхий шинжилгээнүүдээ өгч, өөрийн эрүүл мэндэд анхаарал хандуулах бололцоотой болно. Хөтөлбөрийн хүрээнд эмч, сувилагч нарын мэргэжлийг дээшлүүлэх, нарийн мэргэжлийн эмч нарыг гадаадын улс орнуудад бэлтгэхээр төлөвлөж байна. Мөн төр, хувийн хэвшлийн эмнэлгийн түншлэл төдийгүй эмнэлгийн цогц үйлчилгээ, уялдаа холбоог сайжруулах бодлогыг баримтлан ажиллах юм. Ингэснээр эмч, сувилагч нарын чадвар нэмэгдэж, иргэдэд хүрэх эмнэлгийн үйлчилгээний хүртээмж сайжирах, иргэд ч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй авч, ямар нэгэн өвчлөл байвал эрт илрүүлэн эмчлүүлэх үүд нээгдэх юм.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%