Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Сургуулийн цайны газруудыг стандартад нийцүүлнэ

2015-12-23

Засаг даргын зөвлөлийн хурлаар Боловсролэрүүл мэндийн байгууллагуудын цайны газруудын үнэлгээ, санал зөвлөмжийн тухай хэлэлцсэн.

Өнгөрсөн сард  НХХ-ийн дарга Д.Тунгалаг-Тамир тэргүүтэй холбогдох албаны хүмүүс төрийн өмчийн 17 сургуулийн “Үдийн цай” хөтөлбөртэй танилцаж, аж ахуйн нэгжийн тохирлын үнэлгээ, цайны газрын талбайн хэмжээ, сав суулгын ариутгал, хүнсний зориулалтын хадгалалт лаборторийн бичиг баримт зэрэг 61 үзүүлэлтээр үнэлэлт өгсөн байна. Тус хурлаар “Үдийн цай” хөтөлбөртэй холбогдолтой нийтлэг алдаа, дутагдлаас гадна Хонгор сумын 14 дүгээр сургууль уг хөтөлбөрөөр бэлэн бүтээгдэхүүн хэрэглэлгүй халуун хоолыг сурагчдад өгдөг мөн  манай аймгийн ЕБ-ын сургуулиудад “Үдийн цай” хөтөлбөртэй холбоотой нэг ч удаагийн хордлого өнөөдрийн байдлаар гараагүй зэрэг олон сайшаалтай зүйлс байгааг дурьдлаа. Улмаар  “Үдийн цай хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж буй аж ахуйн нэгжүүдэд тендер шалгаруулалтыг явуулах, Дөрөв, Зургаадугаар сургуулиудыг цэвэр усанд холбох зураг төслийг яаралтай гаргах, стандарт хангаагүй байранд үйл ажиллагаа явуулж буй сургуулийн цайны газруудыг зориулалтын болгох зэрэг шийдвэрүүдийг Засаг даргын зөвлөлийн хурлаар гаргалаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%