Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх цахилгаан станцын шавыг тавилаа

2015-12-24

Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадалтай цахилгаан станцын шавыг тавилаа


Энэ сарын 23-нд шавыг нь тавьсан цахилгаан станцын барилгын ажил ирэх 3-р сараас эхлэх бөгөөд 2016 оны 9-р сар гэхэд бүрэн ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. Станцын ажил эхэлхэд дагаад 50 орчим ажлын байр шинээр бий болох аж.


"Ахуйн хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх 2,5 Мвт-ын хүчин чадал бүхий цахилгаан станц байгуулах тухай хамтын ажиллагааны гэрээ"-нд Дархан-Уул аймаг, "Сектех" групп, БНСУ-ын "Чангва Энержи" компаний төлөөллүүд 2014 онд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. Станцыг 19 жилийн хугацаанд барьж байгуулахаар төсөлд тусгагдсан бөгөөд нийт 20 сая ам доллар зарцуулагдах тооцоо судалгаа гарчээ. Энэ тухай “Сектех” ХХК-ийн захирал Л.Бат-Өлзий, БНСУ-ын “Чангва Энержи” компаний гүйцэтгэх захирал Юн Дон Хён нар орон нутгийн телевизүүдэд өгсөн ярилцлагандаа онцолсон байна.

Хог хаягдлыг баялаг болгон хувиргах, Монгол улсын аж үйлдвэрийн салбарт түүх болон бичигдэх өндөр технологи бүхий анхдагч үйлдвэрүүдийн нэг ийнхүү Дархан-Уул аймагт байгуулагдахаар болжээ


мэдээллийн эх сурвалж: Дархан сумын ЗДТГ

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%