Аймгийн
тэргүүлэгчдийн хурлаар Дархан-Уул аймгийн эмнэлгийн тусламж, үйлчилгээний
хөгжлийн бодлого, стратегийг баталлаа.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хөгжлийн бодлого,
стратегиийн гол зорилго нь Дархан-Уул аймгийн иргэн бүрт шаардлагатай
үед нь эмнэлгийн тусламж,
үйлчилгээг анагаах ухааны нотолгоонд суурилсан, үр дүнтэй, аюулгүй,чанартай, тасралтгүй, тэгш хүртээмжтэй,
чирэгдэлгүй үзүүлэхэд оршиж байна.
Уг зорилгыг
аймгийн ЭМБ-д хэрэгжүүлснээр хүн амын эрүүл мэндийн эрсдэл,
өвчлөл, нас баралтыг бууруулж,
дундаж наслалтыг уртасган, эмнэлгийн тусламж үйлчилгээнд иргэдийн сэтгэл ханамжийн түвшинг нэмэгдүүлнэ хэмээн үзэж байна.
Эмнэлгийн тусламж үйлчилгээг эмнэлгийн анхан шатны үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээ гэсэн 2 хэлбэрээр үзүүлэх юм. Тухайлбал эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээнд өрх, сумын эрүүл мэндийн төвийг сум бүрт нэг, хот суурин газрын 6000-12000 хүн ам тутамд нэг байхаар зохион байгуулж, тусламж үйлчилгээг өдрийн болон гэрийн эмчилгээ, асаргаа, сувилгаа, сэргээн засах, хөнгөвчлөх үйлчилгээний чиглэлээр өргөжүүлнэ. Мөн алслагдсан болон газар зүй саад бэрхшээлтэй нутагт оршин сууж буй иргэд, отрын малчид, уул уурхайн ажилчид, шинээр шилжин суурьшсан иргэд гэх мэт хөдөлгөөнт хүн амд иргэний бүртгэлийг үл харгалзан оршин буй газартаа эмнэлгийн тусламж үйлчилгээг авах, эрх зүйн орчнийг бүрдүүлж, тусламж үйлчилгээний тэгш байдлыг хангах юм.
Харин Үндсэн мэргэжлийн тусламж үйлчилгээ нь илүү өргөн цар хүрээнд буюу мэргэжлийн тусламж үйлчилгээг нэгдсэн эмнэлэгт тулгуурлан улсын жишигт хүргэн хөгжүүлнэ. Ингэснээр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг үйл ажиллагааны нэгдмэл зохион байгуулалтад шилжиж, тусламж үйлчилгээний уялдаа холбоо, залгамж чанар, хүртээмж, тасралтгүй байдлыг сайжирна. Зарим тохиолдолд өндөр өртөгтэй тоног төхөөрөмж, дэмжих үйлчилгээг гэрээгээр хамтран ашиглах боломж нэмэгдэх юм.Эмнэлэгийн ТҮХБС-ний эцсийн шат нь төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвд үзүүлж буй зарим тусламжийг нэгдсэн эмнэлэгт үе шаттай шилжүүлж, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, хавдар, арьс, сэтгэц, халдварт, гэмтэл, мэс засал, уламжлалт, яаралтай тусламж, эмнэлгийн сэргээн засах, өдрийн, хөнгөвчлөх үйлчилгээний чиглэлээр чадавхийг нэ байна .
Эмнэлэгийн ТҮХБС-ний эцсийн шат нь төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвд үзүүлж буй зарим тусламжийг нэгдсэн эмнэлэгт үе шаттай шилжүүлж, хүүхэд, төрөх эмэгтэйчүүд, хавдар, арьс, сэтгэц, халдварт, гэмтэл, мэс засал, уламжлалт, яаралтай тусламж, эмнэлгийн сэргээн засах, өдрийн, хөнгөвчлөх үйлчилгээний чиглэлээр чадавхийг нэмэгдүүлэх зэрэг үр дүнг хүлээж байна .