Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Салют худалдах, худалдан авахгүй байхыг анхааруулж байна

2015-12-25

Онцгой байдлын газраас шинэ жилийн баярын арга хэмжээг зүй зохистой тэмдэглэн өнгөрүүлэх, гэр, орон сууц, барилга байгууламжийн цахилгааны аюулгүй байдлыг хангаж галын аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Үүнд:

-Баяр, амралтын өдрүүдэд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг худалдан авахгүй байх, хэрэглэж ашиглахгүй байх,  иргэдэд худалдан борлуулахгүй байх

-Нийслэлийн нутаг дэвсгэрт пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг иргэд, аж ахуйн нэгж байгууллага худалдан борлуулахыг хориглосон тул иргэдийн гар дээрээс болон худалдааны төв, зах, бусад газруудад худалдан борлуулж буй тохиолдолд яаралтай шуурхай удирдлагын төвийн 101, 105 дугаар утсанд мэдэгдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангуулахад хамтарч ажиллах.  

-Шинэ жилийн баярын арга хэмжээг тэмдэглэж буй иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг зөвшөөрөлгүйгээр ашиглах, хэрэглэхгүй байх, барилга байгууламжийн гадна талд пиротехникийн хэрэгсэл /салют/-ийг мэргэжлийн операторчнаар буудуулж, аюулгүй байдлыг хангуулж ажиллахыг анхааруулж байна.

Эх сурвалж: Аймгийн Онцгой байдлын газар

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%