Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Тэргүүний ажилтнууд” болон Олон нийтийн цагдаа нар шагналаа гардлаа

2015-12-30

Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  Монгол Улсын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.3 дахь заалт, Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2.2, 41.2.3 дах заалт, аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажиллах журмын 1 дүгээр хэсгийн 1.3, 1.3.3 дахь заалтыг тус тус үндэслэн 2015  онд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд идэвхи санаачлагатай оролцсон хүмүүсийг урамшуулан шагналаа.  

                                         Үүнд Д.Гэрэлмаа, Д.Мөнхтуяа, Ө.Амарсанаа, Н.Батхишиг, Ж.Баярчимэг, Ц.Мягмармаа, А.Эрдэнэзул, Г.Сүхбаатар, Ч.Мөнхдөл, Х.Мөнхбат гэсэн цагдаагийн албан хаагчидад мөнгөн шагнал, харин ажлын амжилтаараа бусдыгаа хошуучилсан  олон нийтийн 8 цагдаад урамшуулал олголоо. Урамшууллыг Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат Цагдаагийн газрын баярын хурлын үеэр хүндэтгэлтэйгээр гардуулсан юм.

                             

Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат: Дархан-Уул аймгийн амгалан тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйлсэд нэр төртөй зүтгэж яваа цагдаагийн албан хаагчдад баяр хүргэхийн зэрэгцээ олон нийтийн цагдаагийн гүйцэтгэж байгаа үүргийг улам нэмэгдүүлэх талаас нь ГХУСАЗЗ анхаарч ажиллана хэмээн онцоллоо. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%