Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дарханаас нийт 36 хүүхэд Монгол улсын “Оны шилдэг хүүхэд” боллоо

2015-12-30

Үндэсний хэмжээний авьяастан тодруулах "Авьяаслаг монголчууд” уралдаант нэвтрүүлгийн ялагч "Эгшиглэнт чимээ” хамтлагийн бяцхан авьяастнууд "Оны онцлох хүүхэд”-ээр тодорсон байна. Тэд оны онцлох хүүхдүүдийн шагналыг Ерөнхий сайдаас гардан авчээ.

Мөн “Монгол улсын 2015 оны онцлох хүүхэд”-ээр Жигүүр цогцолбор сургуулийн сурагч Д.Шинэбаяр шалгарч, Монгол улсын Ерөнхий сайдаас батламжаа гардан авсан байна. Д.Шинэбаяр нь хоёр жил дараалан “Өсвөр үеийн хамгийн хурдан хүүхэд” болсон төдийгүй Монгол улсад 23 жилийн дараа хөнгөн атлетикийн рекордыг эвдэн 14хөн насандаа Спортын мастер цол авчээ.

Ингэснээр Дархан-Уул аймгаас нийт 36 хүүхэд Монгол улсын “Оны шилдэг хүүхэд” хэмээх эрхэм шагналын эзэд боллоо.

Оны "Онцлох хүүхэд”-ээр шалгарсан хүүхдүүддээ, хүүхдээ өсгөн, зөв хүн болгон хүмүүжүүлж байгаа эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, дасгалжуулагч, хамт олонд Монгол Улсын Ерөнхий сайд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн байна.

Эх сурвалж: undesten.mn

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%