Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ДАРХАНЫ ХАМГИЙН ӨНДӨР БАРИЛГЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛЛАА

2016-01-02

Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг 16 давхар барилгыг хяналтын 20 камераар иж бүрэн камержууллаа. Энэхүү ажлыг тус багаас сонгодон Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчээр ажиллаж байгаа Х.Батбаяр санаачлан өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн юм. 

Тэгвэл 2015 оны 12 дугаар сарын 31ны өдөр нээлтээ хийлээ. Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат тэргүүтээ аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид оролцож баяр хүргэсэн бөгөөд  иргэд, оршин суугчдын аюулгүй, амгалан тайван амьдрах нөхцлийг хангасан энэ ажил нь цаг үеэ олсон шинэ санаачлага боллоо хэмээн онцоллоо

Байрны дотор давхар бүрт, мөн гадна талд байрны 4 буланд тус бүр нэг нэг гээд нийт 20 камерыг байршуулжээ. Мөн камерын хяналтын системийн 24 цагийн байнгын ажиллагааг хангах, хянах үүргийг тус байрны СӨХ болон оршин суугчдын удирдах зөвлөл, багийн цагдаагийн хэлтэс хариуцан ажиллах бөгөөд нээлтийн үеэр Х.Батбаяр тэргүүлэгч тэдэнд хүлээлгэн өглөө. Уг ажилд нийт 6 сая гаруй төгрөгийн санхүүжүүлт шаардагдсан байна.


Саяхныг хүртэл Монгол улсын хамгийн өндөр барилга хэмээн нэрлэгддэг байсан 16 давхар нь өдгөө Дархан-Уул аймгийн 8 бахарлын нэгээр тодорсон юм. Уг барилга нь нийтийн эзэмшлийн орон сууны зориулалтаар ашиглагддаг бөгөөд өнөөдрийн байдлаар 171 өрхийн 800 гаруй оршин суугч амьдардаг байна.Нийт оршин суугчдын 70 гаруй хувь нь түрээслэгч тэр дундаа оюутнууд амьдардаг учраас хөл хөдөлгөөн ихтэй, гэмт хэргийн гаралт өндөр байдаг тухай 12 дугаар багийн цагдаагийн хэлтсийн байцаагч болон оршин суугчид хэлж байна. Тиймээс 16 давхар байрыг иж бүрэн камержуулснаар оршин суугчид орой үдэш амар тайван орж гарах боломж нэмэгдэхбөгөөд тус байрны цахилгаан шатны хэвийн ажиллагаа болон эд ангийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад камерын хяналтын систем ихээхэн ач холбогдолтой юм.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%