Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ИХШХЕГ-ын Дархан-Уул аймаг дахь алба нь өнгөрсөн онд 200 гаруй гадаадын иргэнд зөвлөгөө өгчээ

2016-01-04

2015 онд ИХШХЕГ-ын Дархан-Уул аймаг дахь алба нь аймагтаа төлөвлөгөөт 7, төлөвлөгөөт бус 3 удаагийн шалгалтыг  хийсэн байна. Шалгалтыг Цагдаа, Тагнуул болон холбогдох бусад хууль хяналтын байгууллагуудтай хамтран хийж гүйцэтгэжээ.

ИХШХЕГ-ын Дархан-Уул аймаг дахь албанаас манай аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад хөдөлмөр эрхэлдэг, суралцдаг, гэр бүлийн шалтгаанаар, албан болон хувийн бусад зорилгоор оршин сууж буй давхардсан тоогоор 114 аж ахуй нэгж байгууллагын гадаадын 571 иргэний паспорт, баримт бичигт хяналт тавьж, гадаад дотоодын 200 гаруй иргэн, хамтран ажилладаг бусад байгууллагуудад холбогдох хууль, журмын талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан байна. Үүнээс захиргааны 9 зөрчил илрүүлж, 6 орны 38 иргэнд 7232000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ авч, улсын төсөвт төвлөрүүлжээ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%