Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Үйлчилгээний байгууллагуудын цагийн хуваарийг тогтоолоо

2016-01-07

Дархан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа үйлчилгээний байгууллагуудад 2016 онд ажиллах цагийн хуваарийг энэ сарын 07-ны өдрөөс ирэх сарын 15-ны өдөр хүртэл Дархан сумын ЗДТГ-т олгоно.

Дархан сумын Засаг даргын захирамжаар зоогийн газар, баар, кафе, хүнсний дэлгүүрүүд үдшийн 00.00 цаг хүртэл, гуанз цайны газар 22.00 цаг хүртэл, барааны дэлгүүр 21.00 цаг хүртэл харин биллярьд, теннис 23.00 цаг хүртэл ажиллана. Түүнчлэн интернэт кафе, цахим тоглоомын газрууд засгийн газрын 2013 оны 410 дугаар тогтоолоор зуны улиралд 04 дүгээр сарын 01 нээс 10 дугаар сарын 01-нийг хүртэл 20.00 цаг хүртэл харин өвлийн улиралд 10 дугаар сарын 01-нээс 04 дүгээр сарын 01 хүртэлх хугацаанд 18.00 цаг хүртэл ажиллах юм./ 9-16 насны хүүхдэд /
Мөн зочид буудал, дэн буудлууд 24 цаг үйл ажиллагаа явуулах нь хэвээр бөгөөд харин орон сууцанд ийм төрлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, аж ахуй нэгжид зөвшөөрөл олгохгүй түүнчлэн байрны зоорийн болон нэг давхарт ажилладаг мужаан цех, түүхий эд авах цэгүүд ч үүнд хамрагдах юм. Түүнчлэн автомашин засвар, угаалгын газар, үсчин, гоо сайхны газрууд 22.00 цаг хүртэл, зурагт засвар, номын дэлгүүр, ломбард, мал эмнэлэгийн үйл ажиллагаа 20.00 цаг хүртэл явагдахаар цагийн хуваарь нь батлагдсан байна. Эмийн сангуудын хувьд 24 цагийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн эрхэлж болох юм. Харин сүм хийд, сургалтын төв, хэвлэлийн газар, арилжааны банк, ус түгээх худгууд үйл ажиллагаандаа тохируулан цагийн хуваариа өөрсдөө тогтооно.

Цагийн хуваарь авахадаа дараахи материалуудыг бүрдүүлнэ. 
Үүнд:
1. Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /ААНБ/
2. Иргэний үнэмлэхний хуулбар /Иргэн, ААНБ/
3. Цагийн хуваарь авах хүсэлт /Иргэн, ААНБ/
4. Харилцаа Холбооны Зохицуулах Газрын Гэрчилгээ /Цахим тоглоомын газар/
5. Багийн Засаг даргын тодорхойлолт, тохижилтын гэрээ /Иргэн, ААНБ/
6. Татварын бичиг /Иргэн, ААНБ/
7. Хог тээврийн гэрээ /НААҮГ/ 
8. Тохирлын гэрчилгээ /Стандарт Хэмжил зүйн хэлтэс/

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%