Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ХӨЛДСӨН ЦЭВЭР УСНЫ ГАДНА ШУГАМ ХООЛОЙГ ЗАСВАРЛАЛАА

2016-01-12

Дархан сумын 5, 6 дугаар багийн 26, 58-61 дүгээр брак байруудад цэвэр усны гадна шугам хөлдсөн гэсэн дуудлагын дагуу өнгөрөгч долоо хоногт аймгийн Захирагчийн алба, Дархан Дулааны Сүлжээ ТӨХК, Дархан Ус суваг ТӨХК зэрэг холбогдох албаны байгууллагууд тус гэмтлүүдийг шуурхай засварласан байна.

Брак байрууд нь СӨХ-гүй учир тухайн айлууд өөрсдийн оруулгын шугам, хаалга, цонх, орцоо дулаалах шаардлагатай байдаг байна. Цаашид хүйтний эрч нэмэгдэх төлөвтэй байгаа тул Дархан сумын нийт орон сууцны гадна шугам хоолойг холбогдох СӨХ-ны байгууллагууд дулаалах болон нийт иргэдийг  орцныхоо хаалгыг хааж хэвшихийг аймгийн Захирагчийн албанаас анхааруулж байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%