Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан 8 депутат Дархан-Уул аймагт амьдардаг

2016-01-13

Жил бүрийн 01 дүгээр сарын 13-ны өдөр бол манай улс, үндэстний язгуур эрх ашгийг хамарсан гол харилцааг зохицуулах суурь хуулийг ард түмэнтэйгээ хамтран хэлэлцэж, хүний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан, ардчилсан тогтолцооны үндсийг бүрдүүлсэн шинэ Үндсэн хуулиа баталсан түүхт баярын өдөр юм. 
         Мөн жил бүр бид энэхүү өдрөөр тус аймагт ажиллаж амьдарч байгаа   шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Энэхүү уламжлалын дагуу Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, аймгийн засаг дарга А.Энхболд нар шинэ Үндсэн хуулийг батласан депутатуудаа хүлээн авч санал сэтгэгдлийг сонсож хүндэтгэл үзүүллээ.

          Дашрамд дуулгахад 1992 онд Үндсэн хуулийг батлалцах хэлэлцүүлэгт нийт 1,2 сая иргэний 75 орчим хувь нь оролцон, 200 мянга гаруй санал ирүүлж байжээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%