Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Олон нийтийн цагдаагийн ажилтнуудын урамшууллыг нэмэгдүүлнэ

2016-02-02

Дархан-Уул аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат /2016.02.01/ аймгийн Цагдаагийн газрын дарга, Олон нийтийн цагдаагийн 15 ажилтантай хөдөлмөрийн гурвалсан гэрээ хийлээ. Тус гэрээнд Олон нийтийн цагдаа нарын цалин урамшуулал, хувцасны хангамж, сургалт сурталчилгаа зэргийг тусгасан байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэмт хэрэг зөрчлөөс урьчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулахад хэсгийн байцаагчийн удирдлаганд олон нийтийн цагдаагийн ажилтныг хариуцсан багийн нутаг дэвсгэрт ажиллуулдаг.
2015 онд Олон нийтийн цагдаагийн ажилтнуудад ИТХ-ын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицууах зөвлөлөөс /ГХУСАЗЗ/ 30 орчим сая төгрөгийн урамшуулал олгогдсон байна. Энэ тоо нь ажилтнуудын тоонд хувааж үзвэл цалингийн доод хэмжээ буюу сарын 192.000 төгрөгийн урамшуулал авсан гэсэн үг. Мөн улиралд нэг удаа 5-20 хувийн урамшуулал нэмэгддэг байсан байна. Харин энэ жилийн хувьд орон тоог багасгаж урамшууллыг нэмэгдүүлснээр ОНЦА-уудын ажлын үр дүн чанаржина гэж үзэн сарын 280.000 төгрөгийн урамшууллыг олгож үр дүнгийн нэмэгдэл олгох асуудлыг энэ сарын 15-нд хуралдах ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болсон тухай ИТХ-ын дарга П.Эрдэнэбат ярилаа. 
2015 онд аймгийн хэмжээнд 25 олон нийтийн цагдаагийн ажилтнууд хариуцсан багийн нутаг дэвсгэртээ гэмт хэргээс урьчилан сэргийлэх, нийтийн хэв журам сахиулах чиглэлээр хэсгийн байцаагчийн удирдлаганд иргэд, аж ахуй нэгж байгууллагаас 536 дуудлага мэдээлэл хүлээн авч ажилласан байна. Тэд Гэмт хэргээс урьчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран “Сар шинэ”, “Илрүүлэлт-Оргодол 2015”, “Цахим тоглоом”, “Галт тэрэг”, “Тамхины аян”,”Ногоон гэрэл цагаан шугам”, “Гэмт хэрэг зөрчилгүй хамт олон – 2”, “Гэр оронгүй тэнэмэл иргэн-3” зэрэг 16 удаагийн ерөнхий, 84 удаагийн тусгай, 8 удаагийн нэг бүрчилсэн арга хэмжээг зохион байгуулахад идэвх санаачилгатай оролцон ажиллажээ.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%