Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Хөрш гурван орны хамтын ажиллагааны хэлэлцээр байгууллаа

2016-02-05

БНХАУ-ын Жянши мужийн Шан Рау хотын Яан Шанд 4 дэх удаагийн “Түмэн газрын цайны зам”  болон хотуудын хөгжил- Монгол, Хятад, Орос улсын хотын дарга нарын дээд түвшний уулзалт  2016 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллагын Ерөнхийлөгч Д.Загджав тэргүүтэй Монгол Улсын төлөөлөгчид, Монгол Улсаас БНХАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатар нарын дипломат төлөөлөгчид  оролцлоо.

Хятадын цайны соёлын судлаач эрдэмтдийн судалснаар Түмэн газрын цайны замын бүтэн зураг-т тэмдэглэсний дагуу Монголын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх аймаг, хотыг төлөөлж Төв аймгийн засаг дарга Д.Баярбат, Сэлэнгэ аймгийн засаг дарга С.Бүрэнбат, Дархан-Уул аймгийн засаг дарга А.Энхболд, Ховд аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан, Улаанбаатар хотын зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр нарын албаны төлөөлөл оролцож, өөрийн аймаг, хотыг Түмэн газрын цайны зам дагуух хотуудтай хэрхэн “Нэг бүс нэг зам” стратегийн бодлого, хөгжлийн замын бүтээн байгуулалтанд холбон оролцох асуудлаар илтгэл тавьж байр сууриа илэрхийлэв.

Арга хэмжээний үеэр Монголын Энх тайван, Найрамдлын Байгууллага, Хятадын соёлыг дэлгэрүүлэх Нийгэмлэг, Оросын Олон улсын хамтын ажиллагааны Нийгэмлэг гурван талын хооронд байгуулагдсан найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай ажил хэрэгч хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх зорилгоор найрсаг харилцаа, найрамдал,  хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурав.  Ингэснээр Цайны зам олон улсын хамтын ажиллагааны Байгууллагыг үүсгэн байгуулаж, Торгоны замын дараа Европ тивийг Ази тивтэй холбосон хоёр дах олон улсын худалдаа, соёлын зам бөгөөд Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын соёлын солилцоо, эдийн засгийн хөгжлийг уялдуулсан “Зууны зам”-ыг цогцлоох зорилготой юм.

 Түүхэнд Цайны зам үүссэн 2500 гаруй жилийн хугацаандаа Ази, Европын улс орнуудын найрсаг харилцаа, худалдаа, нийгэм эдийн засаг, харилцаа, хамтын ажиллагаанд маш чухал үүргийг гүйцэтгэж ирсэн төдийгүй Евразид эх газрын соёл, хүмүүнлэгийн солилцоог бүх талаар гүнзгийрүүлэн хөгжүүлж ирснийг талууд сайшаан дүгнэв.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%