Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нийгмийн үйлчилгээг – Танд аян үргэлжилсээр....

2016-02-05

Дархан-Уул аймгийн Засаг даргын санаачилсан Нийгмийн үйлчилгээг – Танд аян хоёр сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдсан. Тэгвэл тус аян ААН, Боловсролын байгууллагууд, Төрийн бус байгууллагуудаар үргэлжилж байна. Тухайлбал энэ сарын 3-ны өдөр Дархан-Уул аймгийн ОБГ, ЭМГ, Улаан Загалмайн хорооны хамт олон Орхон сумын зорилтот бүлгийн иргэдэд хүнс, хувцас хэрэглэлийн тусламж үзүүлэхээс гадна эрүүл мэндийн анхан шатны үзлэг оношлогоо хийлээНийгмийн үйлчилгээг - Танд аянд мөн Импати Турк сургуулийн сурагчид нэгдэж Цагаан сар болох гэж байгаатай холбоотойгоор Дархан сумын 15 багийн зорилтот бүлгийн 100 гаруй иргэдэд бууз, сүү, ёотон зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр сэтгэлийн бэлэг барьлаа. Импати Турк сургууль нийт 354 сурагч 27 багштайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.  Тус сургууль сайн үйлсийн аянд нэгдэн  ахмад буурлууддаа болон зорилтот бүлгийн иргэдэд туслах нь сурагчдыг сайн үйлст гар бие оролцуулах, тус ч хөдөлмөрч зан чанарыг төлөвшүүлэхэд асар ач холбогдолтой талаар уг сургуулийн багш нар ярьж байлаа. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%