Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

ОЛИМПИЙН АВАРГА Б.СУМЬЯАГ ДАРХАН ХОТЫН ХҮНДЭТ ИРГЭНЭЭР ӨРГӨМЖИЛЛӨӨ

2016-03-11

Дархан-Уул аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын 2016 оны гуравдугаар сарын 07-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Залуучуудын өвлийн хоёрдугаар олимпийн наадмын алтан медальт, олимпийн аврага  Буянтогтохын Сумъяаг Дархан хотын “Хүндэт иргэн”-ээр өргөмжлөн баталсан юм.
 Дархан хотын “Хүндэт иргэн” Б.Сумъяад цол тэмдгийг нь гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа 2016.03.10-ны өдөр аймгийн ёслол хүндэтгэлийн өргөөнд болсон юм. Аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын албаны дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар болон бусад удирдлагууд хүндэтгэл үзүүлэн хүлээн авч, Өвлийн олимпийн алтан медальт залуу тамирчин Б.Сумъяаг Дархан-Уул аймгийн “ХҮНДЭТ ИРГЭН” цол тэмдгээр, дасгалжуулагч Д.Энхбаярыг “НАЙРАМДЛЫН ДАРХАН” тэмдгээр тус тус шагналаа.


Мөн аймгийн Биеийн тамир, спортын газраас Олимпын аварга Б.Сумъяа, дасгалжуулагч Д.Энхбаяр нарыг БТСГ-ын дээд шагнал болох “Биеийн тамир спортын зүтгэлтэн” цол тэмдэгээр тус тус шагнасан байна.

Буянтогтохын Сумъяа нь Норвегийн Лиллехаммер хотноо 2016 оны хоёрдугаар сарын 12-21-ны хооронд болсон Залуучуудын өвлийн хоёрдугаар олимпийн наадмын гүйлтийн тэшүүрийн төрөлд оролцсон бөгөөд Итали, БНСУ, БНХАУ-ын тамирчидтай холимог багийн төрөлд амжилттай уралдаж, алтан медаль хүртсэн юм. Энэ үеэр Олимпын аваргын маань аав н.Буянтогтох охиноо зургаахан настайгаасаа мөсөн гулгуурын талбайд гулгаж, анхны багш нар болох Д.Нацагдорж, Л.Мандах нарын хараанд өртөж их спортод хөл тавьж байсан тухай дурсаж байлаа. Түүнчлэн Олимпийн аварга Б.Сумъяа хэлэхдээ:- “Д.Нацагдорж, Л.Мандах багш нар болон 2010 оноос тэшүүрийн спортын гавьяат тамирчин Л.Цэнд, 2013 оноос дасгалжуулагч Д.Энхбаяр нарын удирдлаган дор хичээллэсэн нь өнөөдрийн амжилттай салшгүй холбоотой. Эдгээр багш нартаа маш их баярлаж байна. Цаашид улам их амжилт гаргахын төлөө хичээнэ” гэлээ.

Залуучуудын өвлийн 2 дугаар олимпийн гүйлтийн тэшүүрийн холимог багийн төрөлд Алтан медаль авч, Олимпийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж, Монгол улсын насанд хүрэгчдийн дээд амжилтыг шинэчлэн тогтоож, улс, аймаг орон нутгийхаа нэрийг дэлхийн хэмжээнд дуурсгаж, спортын өндөр амжилт гаргасан Дархан нутгийн унаган охин Буянтогтохын Сумъяадаа Дарханчуудынхаа нэрийн өмнөөс спортын өндөр амжилт хүсч халуун баяр хүргэе.

 

 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%