Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Тулах багана”-ы эзнээр яруу найрагч Х.Алагаа тодорлоо

2016-03-17

Цэрэг, эх орны сэдэвт хойд бүсийн “Тулах багана” яруу найргийн наадам өнөөдөр /2016.03.17/ Дархан-Уул аймагт болж, МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Х.Алагаа түрүүллээ. Дэд болон гутгаар байрт МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч М.Баяржаргал, холбооны 322-р ангийн аж ахуйн албаны дарга М.Насанбат, тусгай баярт яруу найрагч Д.Одмандах, С.Лхагвасүрэн нар шалгарсан юм.

Хоёр даваатай болсон тус наадамд 15 найрагч шүлгэн хүлгээ уралдуулсан.Тус наадмыг 2013 оноос Дархан-Уул аймгийн “ЛХА” телевизийн сэтгүүлч, МСНЭ-ийн гишүүн, "Ган үзэг"-тэн Л.Отгонбаатар санаачлан зохион байгуулж байгаа юм. Ерөнхий шүүгчээр “Монцамэ” агентлагийн хойд бүсийн сурвалжлагч, яруу найрагч Б.Норовсамбуу, шүүгчээр яруу найрагч Л.Мөнхбаатар, наадмын зохион байгуулагч Л.Отгонбаатар нар ажиллав. “Тулах багана” яруу найргийн наадмыг зохион явуулахад аймгийн ЗДТГ, Цэргийн штаб, Залуучуудын холбоо,  “Дархан нутаг” ТББ дэмжин ажиллажээ.  

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%