Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН АЖИЛД ИДЭВХИТЭЙ ОРОЛЦЛОО.

2016-03-22

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчид хууль тогтоомж, хурлын байгууллагын шийдвэрийн биелэлтийг хангуулах мэдээ мэдээллийг идэвхижүүлэх, түүний эргэх холбоо бий болгоход ихээхэн анхаарч байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 6 хороод 2015 онд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөгөө гарган, тогтоосон хугацаанд хуралдаж ажлаа хэлэлцэн, үйл ажиллагааны чиглэлийн дагуу хяналт шалгалтын ажилд оролцож, хэлтэс, агентлагийн ажилтай танилцан,  үйл ажиллагаа нь тогтмолжиж байна.

Тухайлбал: 2015 онд аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2015  оны зөвлөх үйлчилгээ, сумын хөгжлийн сан болон сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний хэрэгжилт, байгаль хамгаалахтай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэж буй ажлын чанар, явц байдал, байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээ, зардалын гүйцэтгэлд хяналт шалгалт хийж,  зээл тусламж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаа, аймгийн хэмжээнд хийгдэж буй бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын ажлуудыг газар дээр нь танилцаж шалган туслах, зөвлөх, үүрэг даалгавар өгөх хэлбэрээр хяналт шинжилгээ, үнэлгээ хийлээ.

            Тайлангийн хугацаанд ИТХ-ын хороод аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажлын явц, ХАА, байгаль орчин, хот байгуулалт, газрын харилцаа, Нийтийн аж ахуйн үйлчилгээний газар, Нэгдсэн эмнэлэг, Боловсролын газар, Орхон, Хонгор, Шарын гол сумдын ИТХ, ЗДТГ-ын үйл ажиллагаатай танилцаж хяналт шалгалтыг явуулсан байна. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%