Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

14 км Дугуйн зам бүхий цогцолбор замыг байгуулна

2016-03-27

“Дугуйн зам” төслийг энэ онд хэрэгжүүлэхийн тулд 2015 оны 12 дугаар сарын 6-ны өдөр аймгийн ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэж 640 сая төгрөг, ногоон байгууламжид 80 сая төгрөгийг зарцуулахаар батласан юм. 

Шинэ хуучин Дарханыг холбосон 14 км явган хүний зам дагуу хотын жишигт нийцсэн “Дугуйн зам” төслийг амралтын бүс, ногоон орчин, гарц гэрлэн дохионы хамтаар цогцоор нь шийдэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр /2016.03.27/ аймгийн Засаг дарга А.Энхболд Гудамж төслийн хамт олонтой явган алхалт хийн, тус замтай холбоотой асуудлуудтай газар дээр нь танилцаж, санал солилцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга А.Энхболд:- “Энэ ажлыг 3 дугаар сарын 28, 29-ний өдрүүдэд болох Дарханы хөгжил эдийн засгийн форумд танилцуулж хөрөнгө оруулалт хийх арга замыг хайхаар төлөвлөж байна. Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалт, Хөгжлийн банкны эх үүсвэр, гадны хөрөнгө оруулалт, конценсийн гэрээгээр хийгдэх боломж байна.” гэлээ.

 Улмаар Гудамж төслийн хамт олон манай аймгаас санхүүжилт хүсэлгүйгээр зураг төслийг хийх, мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгөх, тендерт шалгарч гүйцэтгэх компаниудын ажлыг хянах зэрэгт хамтарч ажиллахаар болов. Хийж гүйцэтгэхэд цаг хугацаа шаардагдах хэдий ч төслийн ажлыг хэсэгчлэн эхлүүлж энэ зундаа ашиглалтад оруулах юм байна. Мөн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт Автомашингүй гудамж төслийг хэрэгжүүлэх юм. Үүний дагуу Гудамж төслийнхөнд байршлын хэсгийг танилцуулж холбогдох албаныхан зөвлөгөө авсан юм.

Уг төсөлд БНХАУ-ын Нари групп хөрөнгө оруулалт хийн хамтран ажиллахаар болжээ. Энд явган хүний зам, дугуйн зам, ногоон байгууламжийг бий болгохоос гадна бүх төрлийн худалдаа үйлчилгээ явуулах нөхцөлийг олгох юм байна. Ингэснээр иргэд оюутан залууст сурч боловсрох, спортоор хичээллэх ногоон орчин бүрдэнэ. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%