Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархан Их урлаг 2 төсөл нээлтээ хийлээ

2016-03-30

Өнөөдөр /2016.03.29/ “Дархан их урлаг-II” төсөл албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, Засаг даргын тамгын газрын дарга Ц.Сүхбаатар болон бусад удирдлагууд оролцож, аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат баяр хүргэж, үг хэллээ.   “Дархан их урлаг-II” төслийн эхний тоглолтонд Улсын Филармони, Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга, ЦБДЭЧуулгынхан уран бүтээлээ толилуулж байгаа юм. Тєвийн урлагийн байгууллагууд Дарханчуудад уран бүтээлийн тоглолтоо иж бvрнээр, цувралаар танилцуулсны дараагаар Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт Ц.Сэвжидийн нэрэмжит улсын IV уралдааныг Дархан-уул аймагт зохион байгуулах юм.

“Дархан их урлаг-II” төслийн хүрээнд Монголын урлагийн ажилтны холбоо, Улсын филармони хамтран “Төмөртэй Дархан”-ы дуулийг шинээр найруулж тавихаар төлөвлөж байгаа бол аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид “40 жил 4 өнгө” зохиомжит концерт, “Домог амилсан нутаг” дуулалт жүжиг, “Хар санаа хайр сэтгэл” сонгодог жүжиг, “Арслан хүлэгт баатар” хүүхдэд зориулсан тоглолтыг найруулж Дарханчууддаа бэлэг барихаар төлөвлөсөн байна.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%