Дархан-Уул аймгийн 2015 оны ОНХСан болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдсэн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгч ААНБ-уудын үлдэгдэл санхүүжилт болох 1,4 тэрбум төгрөг олгогдоогүй байгаа. 2015 онд санхүүжилт өгөөгүй асуудал нь орон нутгаас хамааралгүй, харин Сангийн яамнаас данс нээхгүй, дансны гүйлгээнд хязгаарлалт хийснээс шалтгаалсан гэдгийг холбогдох албаны хүмүүс тайлбарлалаа. Иймд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд нар 2015 онд хийгдсэн Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын дутуу санхүүжилтыг олгохоор ажиллаж байна. Дархан-Уул аймгийн 2016 оны төсөвт шилжих хөрөнгө оруулалтаар батлагдсан 443,2 сая төгрөгийгаймгийн Засаг дарга, ЗДТГ, Аудитын газар, ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлын хамтарсан шийдвэрээр энэ сарын 5-ны өдрөөс эхлэн санхүүжилтын хуваарьт уялдуулан үе шаттайгаар олгохоор болж байна.