Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” аян эхэллээ

2016-04-11

      Хөдөлмөрийн яамнаас холбогдох байгууллагуудтай хамтран 2012 оноос хойш жил бүрийн дөрөвдүгээр сард Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг зохион байгуулдаг уламжлалтай. Тус аяны хүрээнд өнөөдөр /2016.04.08/ манай аймгийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн салбар зөвлөлөөс хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ. ОУХБ-ын 187 дугаар конвенцээр тогтоосон ХАБЭА-н төрийн бодлого, хууль, хөтөлбөр, стандарт, холбогдох журам, дүрэм, бүтэц, тогтолцоо манай улсад хангалттай ч аж ахуйн нэгж, байгууллагуудын түвшинд мөрдөж хэрэгжүүлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, үр дүнг тооцох асуудал ихээхэн учир дутагдалтай байдаг талаар аймгийн ҮЭХ, Ажил олгогч эздийн холбоо, МХГ зэрэг байгууллагуудын холбогдох албаны хүмүүс энэ үеэр ярьж байлаа. Иймд аянаар ХАБЭА хууль тогтоомжийн хэрэгжилт болон Дуу шуугиантай ажлын байранд ажиллагсдын сонсголын эрүүл мэндэд үнэлгээ өгөх, Нүүрсний тоосжилттой ажлын байрны тоосжилтын хэмжээ, амьсгалын замын байдалд тандалт судалгаа хийх, ААНБ-иудад зөвлөн туслах, урьдчилан сэргийлэх зэрэг тодорхой 12 ажлыг зохион байгуулах ба аймгийн Засаг даргын нэрэмжит үзлэг шалгалтыг 4 дэх удаагаа аяны хүрээнд явуулах юм байна.  Улсын хэмжээндүйлдвэрийн 383 осол бүртгэгдэж 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа алдсан байна. Дархан-Уул аймгийн тухайд 2015 онд нийт 21 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж 3 хүн амь насаа алджээ. Эдгээр ослын дийлэнх хувь нь уул уурхай, барилга, зам тээврийн салбарт гарч байгаа мэдээллийг хэвлэлийн бага хурлын үеэр аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга Г.Соёлмаа өглөө. 

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%