Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“Гоё гоё” хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулагдлаа.

2016-04-14

Дархан-Уул аймагт “Гоё гоё” хүүхдийн эрүүл мэндийн төв байгуулагдлаа. Тус төвөөр дамжуулан бага насны хүүхдүүдэд эрүүл мэндийн зөв дадал олгох ажлууд явагдах юм. Хүүхдүүдэд эрүүл мэндээ хэрхэн хамгаалах дадал хэвшлийг бага наснаас нь сургахад тодорхой мэдээллээр хангах зорилготой хүүхдийн эрүүл мэндийн төвийг орон нутагт анхлан байгуулах санаачлагыг Койка ОУБ-ын сайн дурын гишүүн, багш Сон Ён Ран гаргасан байна. Улмаар БНСУ-д байдаг Хүүхдийн эрүүл мэндийн төвүүдийн нэг жишгийг орон нутагт байгуулах цаасан дээрх ажлыг амьдралд хэрэгжүүлэхэд Койка ОУБ-ын 90 гаруй сая төгрөгийн санхүүжилт болон Дархан-Уул аймгийн ЗДТГ, БСГ, ОИЦ сургууль зэрэг орон нутгийн зүгээс 26 сая төгрөг, нийт 116 орчим сая төгрөгийн санхүүжилт дэмжлэгээр тус төв хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн боллоо.




Хүүхдийн эрүүл мэндийн төвийг байгуулах төслийн ажлыг 2015 оны 9 дүгээр сараас эхлүүлжээ. Хэдийгээр ОИЦ сургуулийг түшиглэн байгуулсан ч аймгийн бүх цэцэрлэгийн насны хүүхдүүд, бага ангийн сурагчид тус төвд тодорхой графикийн дагуу эрүүл мэндийн зөв дадал олгох сургалтанд хамрагдаж, мэдээлэл авах юм. Энэ төвд амны хөндийн ариун цэвэр, гараа хэрхэн угаах вэ зэргээс эхлээд архи, тамхины хор уршгийг ч багаас нь ойлгуулах зорилгоор олон булангуудыг бий болгосон тухай нээлтийн үеэр Сон Ён Ран багш хэлж байлаа.
 

Койка ОУБ нь манай аймагт 20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулахдаа гурван томоохон төсөл, сайн дурын гишүүдийн 11 төслийг хэрэгжүүлсэн байдаг байна.
Сон Ён Ран багшийн гэр бүлийн хүн болох Ким Жин Ил нь Дархан дахь ШУТИС-д багшилдаг төдийгүй хүмүүнлэгийн олон үйлст хамтран ажиллажээ


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%