Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэмэлт дархлаажуулалтанд хамрагдана

2016-04-18

Улаанбурхан өвчний тохиолдол дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 15:00 цагийн байдлаар Дархан-Уул аймагт 1810 тохиолдол бүртгэгдээд байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт 39 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас Сэхээн амьдруулах тасагт бага насны долоон хүүхэд эмчлүүлж байна гэсэн мэдээллийг ЭМГ-ын ХШҮ-ний мэргэжилтэн Н.Цэцэгнавч мэдээллээ.  0-9 сартай хүүхдүүдэд дархлаажуулалтын вакцин хийгээгүй байдаг тул, Улаанбурханаар өвдсөн тохиолдолд маш хүнд тусч байгааг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна.
Улсын Онцгой комиссоос тавдугаар сарын 5-15-ны өдрүүдэд 18-30 насны хүмүүсийг Улаанбурханы нэмэлт дархлаажуулалтанд хамруулахаар болсон байна. Манай аймагт нэмэлт дархлаажуулалтанд 23681 хүн хамрагдана.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%