Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“2016 -ХАВДРЫН ЭСРЭГ ҮНДЭСНИЙ АЯН” ДАРХАН-УУЛ АЙМАГТ

2016-04-25


ХААН Банк Сан, Хавдар Судлалын Үндэсний Төв, МҮОНРТ хүн ардад хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэх, эрт оношлохын ач холбогдлыг сурталчлан таниулах зорилгоор хамтарсан “Хавдрын эсрэг үндэсний аян”2016 Дархан –Уул аймагт өнөөдрөөс эхэллээ. Энэхүү аяны нээлтийн үйл ажиллагаанд ХААН Банкны захирал Жон Белл, ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Хавдар Судлалын Үндэсний Төвийн Захирал Л.Төмөрбаатар, орон нутгйин удирдлагууд, ЭМБ-ын удирдлагууд хүрэлцэн ирлээ. Энэхүү аян нь 6 дахь жилдээ явагдаж байгаа бөгөөд манай аймагт 3 удаагаа зохион байгуулагдаж байна. Хавдрын эсрэг үндэсний аяны хүрээнд хэд, хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлдэг бөгөөд Хавдар Судлалын Үндэсний Төвийн эмч нарын баг иргэдийг хавдар хэмээх аюулт өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдэдэд хорт хавдрын оношлогоо эмчилгээний сургалт, олон нийтэд хавдраас сэргийлэх мэдээлэл хүргэх сайн дурын ажилтнуудад сургалт зохион байгуулдаг. хавдарын эсрэг үндэсний аян нь манай аймагт 5 хоног явагдана.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%