Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

“ДАРХАН НУТАГ” ТББ-ААС АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ШААРДЛАГАТАЙ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ ХАНДИВЛАЛАА

2016-04-26

Дархан-Уул аймагт Улаанбурхан өвчний тохиолдол дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар 1848 дахь тохиолдол бүртгэгдээд байна. Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт өнөөдрийн байдлаар 23 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 90 гаруй хувь бага насны хүүхэд байгаа юм. Ялангуяа 0-9 сартай хүүхдүүдэд дархлаажуулалтын вакцин хийгээгүй байдаг тул, Улаанбурханаар өвдсөн тохиолдолд маш хүнд тусдаг байна.

Тиймээс уг өвчнийг эмчлэхэд нэн шаардлагатай шинэ тоног төхөөрөмжүүдийг Дархан нутаг” ТББ-ын дэргэдэх “Хөгжлийн сан”-гаас аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандивлалаа.

Тухайлбал нярай хүүхдийн судас тодруулагч, автомат тариур болон Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт иж бүрэн тоноглогдсон 4 орыг хандивласан бөгөөд цаг үеэ олсон энэхүү тусламжид эмнэлгийн эмч ажилчид талархсанаа илэрхийллээ.

            “Дархан нутаг” ТББ-ын дэргэдэх “Хөгжлийн сан”-ийн Тэргүүн П.Алимаа: Манай байгууллага нь цаашдаа хүүхдийн эрүүл мэнд, боловсролд чиглэсэн үйл ажиллагаа явуулахын зэрэгцээ нийгэмд чиглэсэн олон ажлыг санаачлан хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хэмээн ярьлаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%