Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Их, дээд сургуулиуд босго оноогоо тогтоож эхэлжээ

2016-04-27

Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл энэ сарын 25-нд дууссан. Улсын хэмжээнд 70  хоногийн хугацаанд 33 мянга 300 орчим хүүхэд бүртгүүлжээ. Ерөнхий боловсролын сургууль төгсөгчид зургаадугаар сарын 15-19-ний хооронд ерөнхий шалгалтаа өгөх бол улсын шалгалтаа тавдугаар сарын 25-наас зургаадугаар сарын 2-ны хооронд өгөх хуваарь гарсан. Элсэлтийн шалгалтын бүртгэл дуусахтай зэрэгцээд их, дээд сургуулиуд ч босго оноогоо тогтоож эхэлсэн байна.

       Энэ жил ЕБС-ийг 37 мянга орчим хүүхэд төгсөнө. Өнөөдрийн байдлаар энэ жилийн төгсөгчдөөс гадна өнгөрсөн жилүүдийг төгсөгчид нийлээд 36 мянга 600 хүүхэд ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Бүртгэлийн хугацаа сунгахгүй, дахин бүртгэхгүй учраас бүртгүүлж амжаагүй хүүхдүүд ирэх жилийг хүлээхээс аргагүй болж байгаа юм.

        Ерөнхий шалгалт зургаадугаар сарын 15-ны өдөр Монгол хэл, бичгийн шалгалтаар эхэлнэ. Харин ЕБС-ийн төгсөгчдийн улсын шалгалт 5-25-нд 12 дугаар ангийнхны Монгол хэлний шалгалтаар эхлэх юм. 12 дугаар ангийнхан тавдугаар сарын 25, 26, 27, 30-нд, есдүгээр ангийнхан 5-27, 30, 31, зургаадугаар арын 2-нд шалгалттай. Харин тавдугаар ангийнхан 5-26, 31, зургаадугаар сарын 2-нд шалгалтаа өгөх юм. Үүнээс гадна их, дээд сургуулиуд ч босго оноогоо тогтоож эхэллээ.

          Салбарын яамнаас 400 гэсэн босго оноо тогтоож өгсөн. Үүн дээр элсэлтийн журмаараа сургуулиуд өөр өөрсдийн оноогоо тогтоох юм байна.

Сургуулиуд босго оноогоо одоогоор салбарын яамандаа ирүүлээгүй байна. Албан бус мэдээллээр МУИС 560, ШУТИС 440, ЭМШУҮИС 560, СЭЗДС 620, МУБИС 500-600, ХААИС 500, СУИС 400-420 байхаар босго оноогоо тогтоожээ.


ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%