Дархан-Уул аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс төрөлх хотынхоо 55
жилийн ойг тохиолдуулан, "Хүүхдийн эрүүл аюулгүй орчинд амьдарч,
сурч боловсрох эрх"-ийг хангах хүрээнд Ерөнхий боловсролын сургуулиудад
"Сургууль орчмын бүс байгуулах” төслийг хэрэгжүүлэхээр болсон. Уг төслийг эхний ээлжид Дархан сумын ерөнхий
боловсролын 15 дугаар сургууль болон Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн А
байранд хэрэгжүүлэхээр зорьж байгаа юм.
Иймд Дархан-Уул аймгийн Аж ахуй нэгж
байгууллага, иргэдийг нийгмийн хариуцлагын хүрээнд уг төслийг дэмжиж ажиллахыг
уриалж байна.