Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

"Ирээдүйн их мастерууд" шатрын тэмцээн болно

2016-05-12

Дархан-Уул аймгийн Скаутын холбооноос 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдах ажил нь хүүхэд залуучуудын мэдлэг оюунд чиглэсэн Шатрын тэмцээнээр эхэлж байна. Аймагтаа зохион байгуулах энэхүү тэмцээний эрхийг Монголын шатрын холбооноос авсан бөгөөд тэмцээний үеэр Монголын шатрын холбооны төлөөлөл ирж оролцох юм байна. Энэ тухай аймгийн Скаутын холбооны удирдлагууд иргэд олон нийтэд хандан хэвлэлийн бага хурлаар дамжуулан мэдээлэл хийлээ.

Тэмцээн 2016 оны 05 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд Дархан-Уул аймгийн Зэвсэгт хүчний 330 дугаар ангид эрэгтэй эмэгтэй 4 насны ангилалаар /6-7 нас, 8-10 нас, 11-13 нас, 14-17 нас/ зохион байгуулагдах бөгөөд эхний 5 байрыг шалгаруулан урамшуулах бөгөөд Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булганы өсвөр үеийн тамирчид оролцох юм.

Тэмцээний бүртгэл 05 дугаарын сарын 12-ны өдрийг хүртэл Дархан-Уул аймгийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн хэлтсийн 2 давхарт явагдана.

Скаутын хөдөлгөөнийг анх 1907 онд Английн цэргийн нэрт жанжин Роберт Баден Пауэлл үндэслэсэн бөгөөд эдүгээ 100 гаруй жилийн турш энэхүү хөдөлгөөн дэлхийн янз бүрийн улс үндэстэн, бүс нутагт хөгжиж байна.

Энэхүү хөдөлгөөний үзэл санаа, зорилго, ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, манай орны нийслэл болон бусад хэд хэдэн аймагт байгуулагдсан скаутын анхны бүлгүүд, тэдгээрийн дэмжигчид өөрийн оронд Скаутын хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 1992 оны 4 дугээр сарын 16-нд Улаанбаатар хотноо хуран цугларч Монголын Скаутын Холбоог зохион байгуулах Их хурлыг хуралдуулсанаар тус байгууллага анх байгуулагджээ. Энэ үеэс Дархан-Уул аймагт салбар нь байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж эхэлснээр өдгөө 25 жилийнхээ ойг угтан ажиллаж байна.

Эх сурвалж: Аймгийн ЗДТГ-ын МТА

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3321
2166 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%