Монгол Улсын Засгийн газраас “Зөв Монгол хүүхэд” үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж
эхэлснээр 4 дэх жилтэйгээ золгож байна.
БСШУЯ-наас “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр- Хүүхэд бүрийн хөгжилд” боловсролын
үндэсний чуулган 2016 оны 4 дүгээр сарын 21-23-ны
өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион
байгуулагдаж “Ном” “Авъяас” “Сайн хичээл үйл ажиллагаа” хөтөлбөрүүдийн
хэрэгжилт үр дүнг дүгнэж цаашдын зорилтоо тодорхойлсон.
Өнөөдөр /2016.05.13/ Дархан-Уул
аймагт “Зөв Монгол хүүхэд хөтөлбөр Хүүхэд бүрийн хөгжилд” аймгийн боловсролын
чуулган зохион байгуулагдлаа.
Тус чуулганд Дархан-Уул аймгийн
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Эрдэнэбат, Засаг дарга А.Энхболд, Аймгийн
засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, ЗДТГ-ын дарга болон хэлтэс, агентлагийн дарга
нар, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, 1023 багш сурган хүмүүжүүлэгч, сурагчид оролцлоо.
Чуулганы нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат
баяр хүргэж, үг хэлсэн бөгөөд 2013 онд
аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаас “Ном”, “Авъяас” дэд хөтөлбөрүүдийг батлан, тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх
санхүүжилтийг төсөвт тусган, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан нь тодорхой үр
дүнгээ өгч байна хэмээн онцлон тэмдэглэлээ.
“Зөв Монгол хүүхэд хөтөлбөр
-Хүүхэд бүрийн хөгжилд” аймгийн боловсролын чуулганыг нээж “ Авьяаслаг
монголчууд-2015” зорилтот хөтөлбөрийн тэргүүн байрын шагналт Оюуны ирээдүй цогцолборын
“ Эгшиглэнт чимээ” хамтлагийн авьяаслаг хүүхэд багачууд МУСГЗүтгэлтэн
Чойдогийн хөгжим “Жалам хар”-ыг тоглож толилуулсан
юм.
Мөн аймгийн
БСГ-ын дарга Р.Батжаргал БСШУЯ-наас орон даяар хэрэгжүүлсэн “Ном”, “Авьяас”, “Сайн хичээл үйл ажиллагаа” зэрэг хөтөлбөр түүний үр дүн, хэрэгжилтийн талаар тайлагнасан
бол аймгийн Засаг дарга А.Энхболд “2016-2017
онд Ерөнхий боловсролын салбарт баримтлах стратеги бодлогын баримт бичиг” хэмээх илтгэлийг тавьлаа.
Боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд бага боловсролын сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор БСШУЯ, Дэлхийн банктай хамтран хэрэгжүүлж байгаа “ Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр”-ийн II шатнаас ЕБ-ын 9 сургуулийн 11 төсөл шалгарсан байна.
“Зөв Монгол хүүхэд хөтөлбөр Хүүхэд бүрийн хөгжилд” аймгийн бололвсролын
чуулганы үеэр эдгээр төсүүдэд нийт 67 сая төгрөгний хөрөнгө оруулалт хийх “ БАТЛАМЖ”-ийг гардууллаа.