Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Аймгийн ИТХ-ын дэргэдэх ГХУСАЗЗ-өөс “Малчдын зөвлөгөөн” зохион байгууллаа

2016-05-17

Дархан-Уул аймгийн хэмжээнд малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах, цаашид хийх ажил болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх зорилгоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс өнөөдөр /2016.05.17/ “Малчдын зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа.
Малчдын зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн харьяа Орхон, Хонгор, Шарын гол, Дархан сумын 100 гаруй малчид оролцсон юм.
Зөвлөгөөний эхэнд аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн ахлах төлөөлөгч С.Сүхбаатар “2014-2016 оны Мал хулгайлах гэмт хэргийн гаралт, шалтгаан, өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ”, Мал эмнэлгийн хэлтсийн дарга Х.Хавсамет “Мал эмнэлэг ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ олгох түүнийг хэрэглэх тухай”, Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх мянгатын холбооны тэргүүн Б.Пүрэвдорж “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх мянгатын холбоо Нийтэд Үйлчлэх ТББ-ийн тухай”,  Малчдын холбооны дэд дарга Г.Сэнгээ “Малчдын холбооны үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээ”, Иргэний нийгмийн нэгдсэн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн С.Сүхбаатар “Малын бэлчээр ашиглалтын өнөөгийн байдал цаашид авах арга хэмжээ” зэрэг мэдээллүүдийг өглөө.
Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс Нийгмийн даатгалын тухай хууль, Малчдын даатгалын тухай, Төрийн банкны Зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн арилжааны банкуудаас малчдад олгодог зээл, түүний нөхцөлүүдийн талаар мэдээллийг өгч, малчдын сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм.
“Бэлчээрийн мал аж ахуйн орших үндэс нь малын бэлчээр юм” хэмээн аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат онцолж, түүний арчлалт хамгаалалт, ашиглалтын тухай асуудлыг хөндлөө.

    Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд хэсэгт Хэнтийн нурууны салбар уулсын дунд Хараа голын зүүн хойд хөндийг хамарсан 327,5 мянган га газар нутагтай. Нийт газар нутгийн 70,7 хувь буюу 231,7 мянган га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг. Аймгийн хэмжээнд 2015 оны мал тооллогоор 288363 толгой мал тоологдсон нь 2014 оны мөн үеэс 10,100 толгой малаар буюу 3,6 хувиар өссөн үзүүлэлт гарчээ.

Өөрөөр хэлбэл хөдөө орон нутгаас шилжин ирсэн малчдыг даган малын тоо толгой эрс нэмэгдэн, бэлчээрийн хүрэлцээ багасаж  байгаа юм.
Манай аймагт ажиллаж амьдарч байгаа мал бүхий иргэдийн дунд бэлчээрийн хомстлоос болж маргаан үүсэх, тухайн нутагт харьяалалгүй гэсэн шалтгаанаар хөөх зэрэг хүндрэлтэй асуудлууд гардаг байна. Мөн сүүлийн жилүүдэд малын хулгай эрс нэмэгдэж байгаа.
Малын хулгайн хэрэг нь орой үдшийн цагаар ихэвчлэн гардаг учраас аймгийн Цагдаагийн газар, Олон нийтийн цагдаа, Мянгатын холбоо ТББ хамтран шөнийн эргүүлийг тогтмол хийх санал гарсан бөгөөд аймгийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт эргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн тэргүүн П.Эрдэнэбат энэхүү санаачлагыг ажил хэрэг болгох нь зүйтэй хэмээн дэмжлээ.
Мөн малын хулгайтай тэмцэхэд малчдын өөрсдийнх нь оролцоонд тулгуурлах, малчдыг нэгдсэн зохион байгуулалтад оруулж, аравтын системээр хуваарилан, хамтран ажиллах үүднээс  Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх Мянгатын холбоо ТББ байгуулагдан ажиллаж эхэлсэн бөгөөд нь энэхүү холбооны үйл ажиллагааг дэмжих, малын хулгайтай тэмцэхэд шаардлагатай санхүүжилтийг малчид дор бүрнээ хандивлан, хамтран ажиллах уриалгыг энэхүү “Малчдын зөвлөгөөн”-өөс гаргалаа.

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%