Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Манай аймгийн хэмжээнд 87 байгууллага эд хөрөнгийн үзлэг, тооллогод хамрагдана

2016-05-25

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого улсын хэмжээнд явагдаж эхэлсэн. Дархан-Уул аймгийн хэмжээнд тус тооллого хэрхэн явагдаж буй талаар Орон нутгийн өмчийн албаны дарга Д.Батсүхээс тодрууллаа.

Дархан-Уул аймгийн хэмжээнд Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллогын ажил хэрхэн явагдаж байна. Тооллогод хичнээн байгуулага хамрагдах вэ?

Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн үзлэг тооллого дөрвөн жил тутам нэг удаа явагддаг. Тус тооллогыг аймгийн Засаг даргын удирдлаган дор зохион байгуулах Засгийн газрын шийдвэртэй. Шийдвэрийн дагуу аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяраар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдан үзлэг тооллогын ажил эд явагдаж байна. Тооллогын ажил улсын хэмжээнд тавдугаар сарын 10-ны өдрөөс эхэлсэн. Манай аймгийн хэмжээнд Төрийн болон Орон нутгийн өмчийн 87 байгууллагын 140 гаруй тэрбум төгрөгийн эд хөрөнгө үзлэг, тооллогод хамрагдана. Тооллого эхлэхийн өмнө Төрийн болон ОНӨ-ийн байгууллагуудын удирдлагууд, Өмч хамгаалах байнгын зөвлөлийн дарга, гишүүд, ерөнхий нягтлан бодогч, эд хариуцагч нарын семнарийг аймгийн хэмжээнд зохион байгуулсан.

Тооллого ямар хугацаанд үргэлжлэх вэ?

Албан байгууллагууд тавдугаар сарын 20-ны өдрийн дотор эд хөрөнгөө тоолж  дуусгаад, зургаадугаар сарын 1-ны дотор аймгийн Орон нутгийн өмчийн албанд материалаа тушаах учиртай. Аймгийн Орон нутгийн өмчийн алба тооллогын материалыг хүлээн авч, эмхэлж цэгцэлснээр наймдугаар сарын 20-ны дотор аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар баталгаажуулаад Сангийн яаманд тушаах ёстой юм.

Дээрх ажлыг зохион байгуулахад аймаг, орон нутгийн зүгээс бэлтгэл ажлыг хэрхэн хангасан бэ?

Аймгийн зүгээс ажлын хэсэг байгуулж ААНБ-уудыг тодорхой хэмжээнд хуваарилж  ажлын албаныхан явж  байна. Тооллогын ажлыг зохион байгуулах ажлын бэлтгэлийг сайн хангасан тул тооллого эмх цэгцтэй, цаг хугацааны хувьд график алдахгүй явагдаж байна. Ялангуяа ирэх дөрвөн жилд ашиглагдах хөрөнгийн тооллогын явагдаж байна гэдэг утгаараа ашиглагдах шаардлагагүй, ашиглалтын хугацаа хангахгүй болсон зарим эд хөрөнгийг  акталж устгах, хасуулах тухай ажлын асуудал энэ тооллогын бүртгэлээр зэрэгцэж явагдана. Үүний дагуу ялангуяа тээврийн хэрэгслийг энэ сард багтааж акталж устгах, дуудлага худалдаагаар борлуулах ажлыг нэн тэргүүнд хийнэ.

Орхон, Шарын гол, Хонгор сумдад Төрийн болон ОНӨмчийн эд хөрөнгийн үзлэг, тооллого хэрхэн явагдаж байна?

Орхон суманд долоо, Шарын голд 11, Хонгор суманд ес нийт 27 Төрийн болон ОНӨ-ийн байгууллагууд тооллогод хамрагдах ёстой. Өнгөрсөн өдрүүдэд Орхон, Хонгор сумдад ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажиллаад ирлээ. Өнөөдрийн байдлаар Шарын гол суманд холбогдох албаныхан ажиллаж байна. Ер нь бол энэ тооллогын ажил хэвийн явагдаж байна.

Мэдээлэл өгсөнд баярлалаа.

logo

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%