Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дорноговь аймгийн Сайншанд сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Дархлаажуулалт аймгийн хэмжээнд 85.3 хувьтай байна

2016-05-26

Улаанбурхан өвчин улс даяар дэгдсэнтэй холбоотойгоор 18-30 насны залуусыг Улаанбурхан - Улаануудын эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамруулах “УЛААНБУРХАНЫ ЭСРЭГ ХАМТДАА” аяныг тавдугаар сарын 12-ны өдрөөс орон даяар эхлүүлсэн. Дархлаажуулалт манай аймагт хэрхэн явагдсан талаар аймгийн НЭМТ-ийн Тархвар судлаач эмч Б.Эрдэнэцэцэгтэй ярилцлаа.

Улаанбурхан- Улаануудын эсрэг нэмэлт  дархлаажуулалтад яагаад 18-30 насныхныг хамруулах болов?

Эпидемологийн  дүн  шинжилгээнээс  харахад  халдварт  өртөж  байгаа  насныхан  нь  ихэвчлэн  18-30  насны  залуучууд,  мөн  есөн сар  хүрээгүй  буюу  Улаанбурхан  өвчний  эсрэг  вакцины  эхний  тунгаа  авах  болоогүй  нялх  хүүхдүүд  байгаа юм. Дээрх насныхны  дунд  дархлаа  сул  байгаа  нь  эндээс харагдаж  байна.  Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх  цорын  ганц  арга  зам  нь  энэ өвчний  эсрэг  дархлаа  тогтоох  вакциныг  нэмэлтээр  хийх  явдал  юм. Тиймээс  Монгол  Улсын  Засгийн  газраас 18-30  насны  хүмүүсийг  2016  оны тавдугаар  сард  нэмэлт  дархлаажуулалтад  хамруулах  шийдвэр  гаргасан.

Нэмэлт  дархлаажуулалтын  ажлыг   хэрхэн   зохион  байгуулж  ажиллав?

Дархан-Уул  аймгийн  хэмжээнд  аймгийн  Засаг  Даргын  захирамж,  Эрүүл  мэндийн  газрын  даргын  тушаалын  дагуу  дархлаажуулалтын  үйл  ажиллагааг  зохион  байгуулсан.  Аймгийн  хэмжээнд   2016 оны  тавдугаар  сарын 24-ны  өдрийн  байдлаар нийт 118 түр цэгээр  7090 хүнийг, 21  явуулын цэгээр  650 хүнийг,  10 байнгын  цэгээр  7630хүн  буюу нийт 15370 хүнийгдархлаажуулалтад  хамруулж,  хамрагдалтын  хувь  85.3 байна.

Ер нь 18-30  насны  бүх  хүмүүст  Улаанбурхан-Улаануудын эсрэг хавсарсан вакциныг  хийснээр Улаанбурхан  өвчний  дэгдэлтийг  бууруулах,  цаашид   улаануудаар  өвчлөх эрсдэл,  улаануудаас  үүдэлтэй  төрөлхийн  гажигийн  синдромыг  бууруулж байгаа юм. Өвчлөлийн  тархалтыг  бууруулах  хамгийн  үр  дүнтэй  арга  нь  вакцинжуулалт  юм.

Аймгийн  хэмжээнд  нэмэлт  дархлаажуулалт  явуулахад  Төрийн  болон  Төрийн  бус  байгууллагууд, иргэдийн оролцоо  ямар  байна  вэ?

Аймгийн  Засаг  Даргын  захирамж  гарсантай  холбоотой  бүх  шатны  Төрийн  болон  Төрийн  бус байгууллагууд дархлаажуулалтыг хамтран  зохион  байгуулан  идэвхитэй оролцож  байна.

Хамгийн сүүлийн мэдээгээр аймгийн хэмжээнд Улаанбурхан өвчлөл  ямар  байна  вэ?

Дархан-Уул аймгийн ЭМГ, Дархан сумын таван ӨЭМТ-ийн үзлэгээр 2016 оны тавдугаар  сарын 24-ны өдрийн 17:00 цагийн байдлаар 1996 тохиолдол бүртгэгдээд байна. Энэ сард нийт 104  тохиолдол  бүртгэгдсэн нь  өмнөх  сартай  харьцуулахад 343 тохиолдол  буюу    35.2 промиллоор  буурсан  үзүүлэлттэй  байна.

Баярлалаа.

logo

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 3320
2165 / 65%
691 / 21%
226 / 7%
238 / 7%